Төв аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчид өнөөдөр /2024.12.04/ Тусгаар тогтнолын ордонд болсон сургалт, уулзалтад оролцлоо.
Уулзалтад Монгол Ардын намын Хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр нар оролцон намын шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв.
Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Б.Бадамжаргал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх, үүрэг, хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт орж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Мөн Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн Улс төрийн ажилтан А.Идэрпүрэв сумын ИТХ-ын ажиллах зарчим, нутгийн өөрөө удирдах ёсыг хэрхэн бэхжүүлэх, шинээр сонгогдсон төлөөлөгчид иргэдийнхээ төлөө хэрхэн ажиллах талаар мэдээлэл хүргэлээ.
Уулзалт, сургалтад оролцсон төлөөлөгчид намын хүний нөөц, тэр дундаа намын гишүүд, дэмжигчдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүссэнээс гадна орон нутгийн хөгжлийн сан, сумын ИТХ-ын чадавхыг бэхжүүлэх талаар асуулт асууж, мэдээлэл авсан юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.