70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Өвөрхангай аймагт ажиллав

Админ
2 цаг 13 минутын өмнө

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хангайн бүсэд хийх уулзалтуудаа Баянхонгор аймгаас эхэлсэн бол энэ удаад Өвөрхангай аймагт үргэлжлүүллээ. 

Орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагаа, гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн бэлтгэл хангах ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийж буй Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарын энэ удаагийн уулзалт Өвөрхангай аймгийн намын хороонд ажилласнаар эхэлсэн юм. 

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, улс орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засаг, хамтарсан Засгийн газар байгуулагдсан үндсэн шалтгаан зэрэг сэдвээр үндсэн мэдээлэл, илтгэлийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга танилцууллаа. 

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүдийн зүгээс Хангайн бүсэд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засгийн төслүүдээ танилцуулж мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. 

Уулзалтад Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, М.Энхцэцэг,  Б.Хэрлэн, Д.Бум-Очир нар оролцсон юм. Мөн СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жавзандорж, дэд ерөнхийлөгч А.Адилбиш болон тус холбооны Бодлогын зөвлөл, Удирдах зөвлөлийн гишүүд, СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд оролцож нэр дэвшигчдэд мэдээлэл өгч ажиллаж байна. 







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.