70001921
info@nam.mn
Мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Админ
2024/09/17

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол өнөөдөр /2024-09-17/ боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва болон Хяналтын ерөнхий хороо, Стратеги академи, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн, Ахмадын холбоо, Социал Демократ Монголын Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Оюутны холбоо, намын ажлын албаны төлөөллүүд оролцлоо.

Мөн УИХ-ын гишүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэдийн төлөөлөл Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.


Албан ёсны арга хэмжээг нээж Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва үг хэлэв. Тэрбээр "Бал дарга нэрээр түмэн олныхоо дунд алдаршиж, XX зууны Монголын түүхэнд онцгой том орон зай эзлэн ажиллаж, амьдарч байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал, улс төрийн ууган намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбалын улс орондоо гүйцэтгэсэн үүрэг, гавьяа хязгааргүй юм. Түүний удирдлага дор байсан 44 жилийн хугацаанд манай орны тусгаар тогтнол бэхжин батжиж, үйлдвэр аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар цэцэглэн хөгжиж, Монгол Улс дан ганц нүүдлийн мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй, суурин соёл иргэншил хосолсон орчин үеийн улс болтлоо өөрчлөгдөн шинэчлэгдсэн билээ” хэмээн онцлов.








 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.