70001921
info@nam.mn
Мэдээ

Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд Увс аймагт ажиллаж байна

Админ
2024/09/06

Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд өнөөдөр /2024-09-06/  Увс аймагт ажиллаж байна. Энэ үеэр Орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл хангах уулзалт, сургалт тус аймагт боллоо.

Энэхүү уулзалт, сургалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл хангах, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд сургалт, зөвлөгөө мэдээлэл өглөө.  

2024 оны УИХ-ын сонгууль анх удаа холимог тогтолцоо бүхий бүсчилсэн тойргоор явагдаж, 126 гишүүнтэй парламент байгуулагдсан. Тиймээс ч намын гишүүд, дэмжигч иргэдэд Монгол Улсын парламентын засаглалын талаар мэдээлэл өгөв.

Мөн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэх суурь бодлоготой ажиллаж буй Засгийн газрын 2024-2028 оны дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулж гишүүд, дэмжигчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.  Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тусгагдсан байгаа юм.









ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.