70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Сүхбаатар аймагт ажиллаж байна

Админ
2024/09/05

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл хангах уулзалт, сургалтын хүрээнд өнөөдөр /2024-09-05/  Сүхбаатар аймагт ажиллав. Уулзалт, сургалтын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг анхан шатны намын хороодод хангахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд зөвлөгөө, сургалт өгч ажиллаж байна.

Уулзалт сургалтын үйл ажиллагаанд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй парлемент хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаа нь үндэсний эрх ашиг, улс орныхоо хөгжлийн төлөөх шийдвэр байсан гэдгийг намын гишүүдэд тодорхой тайлбарлаж, мэдээлэл өглөө. 

Уулзалтад оролцогчдын зүгээс "Шинэ хоршоо" хөдөлгөөн цаашид үргэлжлэх эсэх, эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудал, төрийн албаны тогтвортой байдал, цаашид Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг сэдвээр асуулт асууж, санал хэллээ.

Уулзалт сургалтад Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хороо, сумдын намын хорооны сонгуульт ажилтнууд, аймаг, сумдын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид оролцож мэдээлэл, зөвлөгөө авлаа.

Сургалтыг Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Адилбиш, хуульч Б.Мөнхзаяа нар удирдлаа. Сургалтын үеэр нэр дэвшигчдэд хамтарсан Засгийн газрын бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого Сүхбаатар аймагт хэрхэн хэрэгжих тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.











ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.