70001921
info@nam.mn
Мэдээ

​Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар Дорнодын намын хорооны дэргэдэх ТББ-уудын удирдлагатай уулзав

Админ
2024/09/04

Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар Дорнод аймгийн МАН-ын хорооны дэргэдэх ТББ-уудын дарга, тэргүүлэгч нартай уулзалт хийлээ. 

Тус уулзалтаар намын үйл ажиллагаа, ТББ-уудад тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй санал солилцлоо. Мөн ТББ-уудаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй тэргүүлэгч нарт зөвлөгөө өгөх, намын дэргэдэх байгууллагын оролцоог нэмэгдүүлэх талаар мэдээлэл өглөө. Тус уулзалтад МАН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Адилбиш, СДМЭХ-ны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Б.Жавзандорж, СДМОХ-ны ЕНБД Н.Лхагвабаяр нар оролцож ТББ-иудаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар салбар холбоодын дарга, тэргүүлэгч нарт мэдээлэл өглөө.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.