70001921
info@nam.mn
Мэдээ

Дундговь аймгийн Монгол Ардын Намын даргаар С.Мөнхчулууныг томилов

Админ
2024/09/02

Дундговь аймгийн Монгол Ардын Намын даргаар С.Мөнхчулууныг томилов. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч,  НИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байсан. Мөн 2022-2023 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий аудитороор ажиллаж байна.

С.Мөнхчулуун 2001-2008 онд ХБНГУ-д улс төр, түүхийн чиглэлээр суралцаж байсан, метталлурги инженер мэргэжлээр мэргэшсэн инженер зэрэгтэй, герман, англи хэлтэй.

Тэрбээр Дундговь аймгийн Монгол Ардын Намын даргаар томилогдсоныхоо дараа “Хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр намын дарга, Ерөнхий сайдаас томилолт аван, намын журмын нөхдийн итгэлийг хүлээж уугуул нутаг Дундговь аймгийнхаа МАН-ын даргын хариуцлагатай үүргийг хүлээж авлаа. Дундговь аймгийнхаа хөгжлийг хурдасгахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно” гэв.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.