70001921
info@nam.mn
Мэдээ

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буангантай уулзлаа

Админ
2024/08/30

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буангантай уулзлаа. 

Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 37 жилийн турш гуравдагч хөршийн найрсаг харилцаатай Стратегийн түнш улсууд байсаар ирснийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар онцоллоо. 

Монгол Ардын Нам, АНУ-ын Элчин сайдын яам хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа урт хугацаанд хөгжиж, олон улсын тавцан дах хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө  үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа хоёр тал илэрхийллээ.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нарын албаны төлөөлөл байлцлаа.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.