Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевичтай өнөөдөр /2024-08-30/ уулзалт хийлээ.
Халхын голын дайны ялалтын 85 жилийн ой тохиож буйг талууд онцолж, баяр хүргэв. Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа баялаг арвин түүхтэй гэдгийг онцлов.
Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа улам идэвхжин хөгжихөд хоёр талын эрх баригч намуудын харилцаа, хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулсаар байгааг тэмдэглээд цаашид Монгол Ардын Нам, Нэгдсэн Орос нам хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу хоёр талын нам хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүх шатанд тогтвортой хөгжиж, Намын дэргэдэх залуучуудын болоод эмэгтэйчүүдийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, өргөжүүлэн тэлж ажиллахаар талууд тохиролцлоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.