70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар СДМОХ-ны төлөөлөлтэй уулзав

Админ
2024/08/30

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Социал Демократ Монголын Оюутны Холбооны төлөөлөлтэй өнөөдөр /2024-08-30/ уулзав. Уулзалтад Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг болон тус холбооны дэд тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд, салбар холбоодын тэргүүн нар оролцов.


Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар 1995 онд анх оюутны холбоог “Тэмүүлэл” хөдөлгөөн нэртэйгээр байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байсан тухайгаа дурсав. Иймд тэрбээр оюутан залуусын үйл ажиллагаа, манлайллыг байнга дэмжин ажилладаг гэдгээ онцоллоо. Цаашид улс төрийн намууд үзэл санаагаараа ялгардаг байх учиртай, үүнд оюутан залуусын дуу хоолой, оролцоо чухал гэдгийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тодотгов.

Мөн Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэг УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тул парламентаар хэлэлцэж буй асуудалд оюутан залуусын дуу хоолойг хүргэж идэвхтэй ажиллах боломжтой гэдгээ хэллээ. 














ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.