70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар СДМЭХ-ны төлөөлөлтэй уулзав

Админ
2024/08/23

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Уулзалтад Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн төлөөлөл оролцсон юм.

Тус холбоо нь 1994 оны арваннэгдүгээр сарын 4-нд “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд энэ онд 30 жилийн ой нь тохиож байна.

СДМЭХ-ны төлөөлөл үйл ажиллагааныхаа явцын талаар Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарт товч танилцуулсан юм. Нийгэмд хүлээгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг зайлшгүй хийх шаардлагатай, үүнд эмэгтэйчүүдийн оролцоо илүү чухал гэдгийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга онцлов.






 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.