70001921
info@nam.mn
Мэдээ

Сонгинохайрханы "Хөгжлийн тав"-ыг багаар нь дэмжсэнээр МАН-ын эхлүүлсэн шинэчлэлийн реформыг үргэлжлүүлнэ

Админ
2024/06/26

Сонгогчид ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлох маш хариуцлагатай мөчид ирээд байна. 76 гишүүнтэй УИХ төгсгөлөө хийж, Монгол Улсын түүхэнд парламентын цоо шинэ үе буюу 126 гишүүн иргэдийг төлөөлж УИХ-д сонгогдон ажиллана.  Тэгвэл энэхүү түүхэн цаг үед Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Сонгинохайрхан дүүрэгт  хөгжлийг түүчээлэх таван  өөр  шийдлийг гаргах боловсон хүчнээ нэр дэвшүүлсэн.

Өөрөөр хэлбэл, олон талын оролцоог хангасан улс төрийн намын явцуу хүрээнд оруулж хайрцаглах биш, харин ч эсрэгээрээ хайрцаглагдсан сэтгэлгээнээс улс төрийн намуудыг, улстөрчдийг гаргахаар зорьж байгааг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байсан. Энэ ч утгаараа олон талын оролцоог хангаж Сонгинохайрхан дүүргийг хөгжүүлэх концепцыг гаргах таван өөр мэргэжилтнийг тус дүүрэгт нэр дэвшүүлсэн нь учиртай.

Ес дэх удаагийн УИХ-ын  сонгуулийн 11 дүгээр тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх  Н.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар нэр дэвшиж байна.


Сонгинохайрхан дүүрэг бол хамгийн олон хүн амтай дүүрэг гэдгээрээ онцлогтой. Дөрвөн аймгийн хүн амтай дүйцэхүйц энэ дүүрэгт 350 мянган хүн оршин суудаг. Хүн амынхаа хэрээр асуудал нь дундардаггүй шийдэл хайдаг дүүрэг гэгддэг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд СХД-ийн хувьд хөгжлөөрөө 7 дугаарт жагсаж байсан бол эдүгээ хоёрт эрэмбэлэгдэж цаг хугацааг товчилсон. Энэ нь тус дүүрэгт ажилласан хүмүүсийн ажлын үр дүн юм. Тодруулбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд СХД хөгжлийн дүүрэг болох зорилтыг дэвшүүлэн ажилласан бөгөөд 2020-2024 онд нийт 481 тэрбум төгрөгийн  380 бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдсэнээрээ иргэдийн талархлыг хүлээсэн.

Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн тавд эрх зүйч, хуульч, төрийн менежер, соёлыг түгээгч, эмч, эдийн засагч гээд бие, биенээ нөхөх таван өөр өнгийг илэрхийлэх нэр дэвшигчдийг МАН бодлогоор дэвшүүлсэн нь Сонгинохайрханыг нийслэлийн тэргүүлэх үлгэр жишээч дүүрэг болгоход түлхэц үзүүлнэ гэдгийг Хотын дарга тодотгосон. 

МАН-ын хувьд ирэх 4 жилд Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй анхаарч ажиллахаа мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хэрээр хот, хөдөөгийн хөгжил нэгэн жигд сэргэнэ гэж харж болох юм. УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, СХД-т  МАН-аас нэр дэвшиж буй   “Хөгжлийн тав” Сонгинохайрхан дүүргийг  хөгжүүлэх концепцыг гаргахуйц өөр, өөрийн өнцөг, шийдэлтэй хүмүүс.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.