70001921
info@nam.mn
Мэдээ

Дадалчууд Монгол Ардын намыг багаар нь дэмжиж, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлнэ

Админ
Өчигдөр 20 цаг 08 минут

Улс орны хэмжээнд хөгжлийн бодлогыг том зургаар гаргаж, бүсчлэн хөгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж буй Монгол Ардын намыг багаар нь дэмжихээ Дадалчууд илэрхийлж байна. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Дадал сумын иргэд сонгогчидтой уулзаж шударга ёсны төлөөх тэмцэлд хамт байхыг уриалж, эдийн засгийн 4 жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласнаа хэллээ.

Тэрбээр “Монгол Ардын намын, Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд зүүн бүсэд нэр дэвшсэн нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж, авлига, хулгай, шударга бустай хамтдаа тэмцэнэ гэдэгт итгэлтэй байна. Үзэл бодол, үнэт зүйлдээ үнэнч байж, мөнгөөр зарчмаа сольж болохгүй. Шинэ 30 жилийг эхлүүлэхэд, ард түмний дуу хоолой парламентад олуулаа байхад та бүхний оролцоо туйлын чухал” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас У.Отгонбаяр, М.Ганхүлэг, П.Анужин, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат нар нэр дэвшиж байна.

Зүүн бүс нутагт түүхэн аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого боловсруулсныг Дадалчууд талархан хүлээн авч байв. Тус суманд 17 хоршоо байгуулагдаж, 210 малчин гишүүнээр элсчээ. Харин зүүн бүсэд 582 шинэ хоршоо байгуулагдаж, 5965 малчин элсэж, 15.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл аваад байна. Малчдыг дэмжсэн бодлого явуулж байгааг иргэд сайшааж, хөдөөгийн сэргэлтийг чиглэсэн ажлууд нь бодитой байсан учир Монгол Ардын намыг багаар нь дэмжиж, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлнэ гэв.

Дадал суманд улсын төсвийн хөрөнгөөр спорт цогцолборын болон ЗДТГ-ын барилга, инженерийн шугам сүлжээ, нэгдсэн халаалтын зуух, сумын төвийн хатуу хучилттай 3.5 км автозам, ЕБС-ийн дотуур байр, цэцэрлэгийн байр, эрүүл мэндийн төвийн өргөтгөл, “Дэлүүн болдог” нисэх буудал баригдаж байна. Мөн Агац голын гүүр, Херхон голын бриваз, гурван нуурын усны нөөц нэмэгдүүлэх  ТЭЗҮ, шинэ суурьшлын бүсэд цахилгаан эрчим хүч татах ажил зэрэг төсөл бүрэн хэрэгжиж, сумын хог хаягдлын Ландфилл байгууламжийн төслийг хэрэгжүүлж дуусчээ. Тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх төслийн хүрээнд Чингис хаан аялал жуулчлалын бүтээн байгуулалт, мэдээллийн жишиг төв барьж байна.

Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлого, “Шинэ хоршоо” хөдөлгөөн, байгалийн баялгаа ухах биш онгон дагшин байгаль, түүх соёлдоо тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, баялгийн өгөөжийг хүн бүр хүртэхээр болсон шийдвэрүүд нь оновчтой, иргэддээ хүртээмжтэй байсан учир Монгол Ардын намыг багаар нь дэмжихээ Дадалчууд илэрхийлж байв. 











ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.