70001921
info@nam.mn
Мэдээ

Чингис хотынхон шинэ 30 жилийн төлөө Ерөнхий сайдаа багаар нь сонгоно

Админ
2024/06/24

УИХ-ын сонгуулийн VI тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Хэнтий аймгийн Баянхутаг сум болон Хэрлэн сум буюу Чингис хотын иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Хэрлэн сум нь төвийн тав, хөдөөгийн гурван багтай. Тус сумын баг болох Өлзийт, Тахилгат тосгонд нэр дэвшигчид очиж ажиллан, 170 гаруй иргэд сонгогчтой уулзав.

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан Пүрэв-Очирын Анужин, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Мөнгөнцогийн Ганхүлэг, Ухнаагийн Отгонбаяр, Цагаанхүүгийн Идэрбат, Лхагвасүрэнгийн Соронзонболд нар зүүн бүсийн тойрогт нэр дэвшиж байгаад иргэд сэтгэл хангалуун байна.

Баянхутаг суманд өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн спорт заал, цэцэрлэгийн өргөтгөл, ХХААХҮЯ-ны төслийн хүрээнд хуурай сүүний үйлдвэр ашиглалтад оржээ. Төвлөрсөн халаалт, цэвэр усны хангамжтай болсон сумдын нэг. Засгийн газраас одоо хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийнх нь үргэлжлэл МАН-ын мөрийн хөтөлбөртэй маш сайн уялдаж байгаад, “Шинэ хоршоо”-г амжилттай хэрэгжүүлж байгаад иргэд талархаад  улс төрийн манлайлал үзүүлж тойрогт нэр дэвшиж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг багаар нь дэмжихээ тус сумын иргэд илэрхийлж байв. Ялангуяа хөдөөг хөгжүүлэх, ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх замаар Улаанбаатар хот дахь хэт төвлөрлийг бууруулах, улсыг бүсчилж хөгжүүлэх нь зөв хэмээн үзэж байна.

Тухайлбал, залуу малчин Э.Энх-Амар “Боомтуудын үйл ажиллагааг сэргээх, төмөр зам тавьж, зам харилцааг сайн хөгжүүлж байна гэж боддог.  Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Энэ удаагийн сонгуулиар Ерөнхий сайдаа багаар нь сонгоно. Багаар нь сонгосноор сум орон нутаг маань хөгжинө” гэсэн бол иргэн Х.Батхүрээ "Гэр бүлээрээ шилжиж ирээд нэг жил болж байна. ХААН банканд бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөхөөр, эхнэр багшаар ажиллаж байна. Давхар хуваариа бизнес эрхэлж, кофены соёл түгээж эхэлсэн. Хөдөөд  ажиллаж амьдрах маш их боломж байна. Ерөнхий сайдаа багаар нь сонгож "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-оо үргэлжлүүлээсэй гэж бодож байна” гэлээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг буюу зүүн бүсийг эрчимжсэн мал аж ахуй, боомт, тээвэр логистик, түүхэн аялал жуулчлал гэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хөгжүүлнэ. Энэхүү концепцын дагуу гурван аймагт олон бүтээн байгуулалтын ажил өрнөж, дэд бүтцийг өргөжүүлэхээр тусгасан. Тиймээс МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь сонгож, Сэцэн ханаа хамтдаа хөгжүүлэхийг нэр дэвшигчид иргэдэд уриалав.

Хэнтий аймгийн Хэрлэн сум 24 мянга гаруй хүн амтай. Уулзалт хийсэн баг бүрд иргэд идэхтэй оролцож байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг цар тахлын хүнд үед ажлаа хүлээн авсан ч зоригтой, шийдэмгий, эх оронч сэтгэлээр ажиллаж одоогийн эдийн засгийн өсөлтийг авчирсан хэмээн цөөнгүй иргэн ярив.

Мөн “Өнгөрсөн “30 жилийн алдаа, оноог дэнсэлж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд төрийн бодлого цаашид тогтвортой хэрэгжих ёстой”, “МАН-ын жагсаалтаар нэр дэвшигчид нийгмийг бодитой төлөөлж чадна”, “Системийн авлигыг бүрэн цэгцлэхийн тулд Л.Оюун-Эрдэнэ сайдаа үргэлжлүүлж ажиллуулах хэрэгтэй”, “Авлигачид дахиад төр рүү зүтгэж алдсанаа буцааж авахаар улайрч байгаа учраас сонгхгүй байхад л болно”, “Зүүн бүсэд нэр дэвшигчид гурван аймгийн төлөөллийг жигд багтаасан, жендэрийн харьцааг хангасан, шилдэг залуус байна”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого жалга довын үзлээс салгаж, шинэ 30 жилийг эхлүүлнэ”, “Тосгосон тойргоор явж байгаа анхны сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэнэ”, “Хэнтийг хөгжүүлсэн шигээ зүүн бүсийг хөгжүүлнэ гэдэг итгэж байна”, “Сэцэн ханыхан нэгдэж, сэргэж байгаад баяртай байна” хэмээн ярьцгааж байлаа.

Чингис хотынхон бүсчилсэн хөгжлийн бодлогыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө, шинэ 30 жил, ирээдүйн хөгжлийн төлөө, найм байтугай дөрвөн жилийн өмнөх Хэнтийг өөрчилж чадсан учраас Ерөнхий сайдаа багаар нь сонгохоо илэрхийлж байна.  

Өнгөрсөн хугацаанд Чингис хотод “Хан Хэнтий” чуулгын барилга, аймгийн музей, ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн 1500 суудалтай шинэ барилга, 5-р сургуулийн шинэ барилга, гурван цэцэрлэгийн өргөтгөл, гэр хорооллын шугам сүлжээ 1, 2-р төсөл зэрэг маш олон бүтээн байгуулалт бэлэн болжээ. Одоогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар яслийн шинэ барилга, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ 3, 4, 5-р төсөл, шинэ ДЦС, Өндөрхаан- Дадал чиглэлийн хатуу хучилттай автозам зэрэг бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.