70001921
info@nam.mn
Мэдээ

Халхголчууд Засгийн газрын бодлогыг тогтвортой үргэлжлүүлж, МАН-ыг багаар нь сонгоно гэлээ

Админ
2024/06/22

УИХ-ын сонгуулийн VI тойрог, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Ухнаагийн Отгонбаяр, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар сонгуулийн сурталчилгааны уулзалтаа Дорнод аймгийн Халхгол сум болон Ялалт багийн иргэд, сонгогчидтой хийлээ.

Нэр дэвшигчид Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой салшгүй холбоотой. Энэ удаагийн сонгууль томсгосон тойрог, холимог тогтолцоогоор болж буй онцлогтой. Сүүлийн жилүүдэд Ерөнхий сайдын эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэл цааш үргэлжлэх эсэхийг шийдэх түүхэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс урагшлах уу, ухрах уу гэдгээ шийднэ. Тэр тусмаа Сэцэн ханчууд Монгол Улсын ирэх дөрвөн жилийн хувь заяаг тодорхойлох, нутгийнхаа хүүг Ерөнхий сайдаар үргэлжлүүлж ажиллуулах эсэхийг шийдэх чухал түүх бүтээх гэж байгааг тэмдэглээд багаар нь сонгохыг иргэдэд уриалав.

Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан-Овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр байгуулахаар тусгасан. Евро-Азийн эдийн засгийн тээврийн коридорт холбогдох зүүн бүсийн босоо тэнхлэг Эрээнцав, Чойбалсан, Хөөт, Бичигт боомт чиглэлийн 588 км төмөр замыг барих, олон улсын стандартад нийцсэн бүсийн оношилгоо, эмчилгээний төв байгуулах зэрэг мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил, тэдгээрийн ач холбогдлыг танилцууллаа.

Тус сумын нутагт  үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК жилд дундажаар 424921,61 тн газрын тос экспортолдог аж. Гэхдээ цаашид тус компанийн орон нутаг, улс оронд өгөх үр өгөөжийг дээшлүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулах шаардлагатай гэдгийг иргэд онцолсон юм. Халхгол сум хойд талаараа БНХАУ-ын Хөлөнбуйр, зүүн талаараа Хянган, өмнөд талаараа Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Сүмбэр-Рашаант, Баянхошуу-Өвдөг гэсэн хоёр хилийн боомттой. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, үүнээс Боомтын сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, цалин, тэтгэврийн нэмэгдэл, орон нутгийн урамшууллын бодлого зах хязгаар нутагт суугаа иргэдийн амьдрал, орон нутгийн хөгжилд бодитой нөлөөлж буйг ч хэлж байв.

Түүнчлэн тус сумын Ялалт баг түүхэн аялал жуулчлалын гол маршрут болох боломжтой. Аялал жуулчлалыг бүс нутаг, нэгдсэн зохион байгуулалтаар хөгжүүлэх нь зөв гэдэгтэй нутгийн удирдлага, иргэд санал нэгдэж байсан. 

Халхгол сум 3600 гаруй хүн амтай бөгөөд нутгийн иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоримог, маш сайн ажиллаж байгаа учир бодлогоо үргэлжлүүлж ажиллах ёстой. Энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөр нь бодитой, жагсаалтаар нэр дэвшиж байгаа 48 хүн нь нэр цэвэр, тойрогт нэр дэвшигчид нь эв нэгдэлтэй, ажил, мэргэжлийн өндөр туршлагатай, бүх талаараа бусад нам, улс төрийн хүчнүүдээс нэр дэвшигчдээс ялгарч байгаа учраас Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь сонгохоо илэрхийлж байлаа.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.