70001921
info@nam.mn
Мэдээ

“Морьтой Аравт” багийнхан Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгийн сумдад ажиллаж байна

Админ
2024/06/20

УИХ-ын 2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Баруун бүсэд нэр дэвшигчдийн сурталчилгаа үргэлжилж, Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Монгол Ардын намаас нэр дэвшигч “Морьтой Аравт” багийн Дашзэгвийн Амарбаясгалан, Чимэдийн Хүрэлбаатар, Сэрээжавын Энхболд нар Завхан аймгийн Сантмаргац, Ургамал, Завханмандал сум, Ховд аймгийн Дөрвөлжин, Дөргөн, Чандмань, Булган болон Үенч, Мөст суманд ажиллалаа. Нутгийн иргэд сүүлийн жилүүдэд малын түүхий эд, тэр дундаа арьс, шир үнэгүйдэж хаягддаг болсныг онцлоод, энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна гэсэн юм.

Тэгвэл арьс шир боловсруулах үйлдвэр барьж, байгуулах хувийн хэвшлийг төрийн бодлогоор дэмжихээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тодорхой заалтууд тусгасан байна. Уламжлалт мал аж ахуйг олон талаар дэмжиж байгаагийн нэг нь мал сүргийнхээ ашиг шимийг өсгөх, түүхий эдэд үнэ цэн, өртөг өгөөж шингээх улс орондоо өдөр бүр эрүүл, шинэ мах, сүүтэй байх “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэд багаар нь дэмжиж уг хөдөлгөөнийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж байсан юм.

Мөн мал аж ахуйгаа эрхэлж, бүс нутагтаа сайхан амьдрахын тулд эхлээд эрүүл мэнддээ анхаарах нь чухал гэдгийг тодотгоод, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн шинжилгээг үргэлжлүүлж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг бүс нутагт байгуулах заалтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасныг баруун бүсийнхэн дэмжиж байлаа.



“Морьтой Аравт” багийн нэр дэвшигч Сандагийн Бямбацогт, Цэдэндамбын Цэрэнпунцаг, Батжаргалын Заяабал нар энэ хугацаанд Ховд аймгийн Дарви, Буянт сум, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Зүүнговь суманд тус тус ажиллалаа.

Увс аймгийн Баруунтуруун сумд баруун бүсийн хэрэгцээг хангах гурил, тэжээлийн үйлдвэр байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, нисэх буудлыг 4С ангилал  руу өргөтгөх, замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, орон нутагт орон сууц барьж борлуулсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлж, эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан онцлох заалтуудаас танилцуулсан юм.

Иргэд сонгогчид үйлдвэрлэл, дэд бүтцийг цогцлоож, баруун бүсийн хөгжлийг түүчээлэх “Морьтой Аравт”-аа багаар нь сонгон дэмжихээ уулзалтын үеэр илэрхийлж, тэдэнд амжилт хүслээ.



Харин “Морьтой Аравт” багийн Баттогтохын Чойжилсүрэн, Балжиннямын Баярсайхан, Энхбатын Болормаа, Загджавын Мэндсайхан нар Завхан аймгийн Улиастай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Цогт суманд ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Энэ үеэр иргэд орон нутагт төрийн албаны тоотой хэдхэн орон тоотой учраас ажлын байр хомс. Тийм учраас залуучууд төв суурин бараадахаас өөр аргагүй байдгийг хэлсэн юм. МАН энэ удаагийн сонгуульд ялангуяа хөдөө, орон нутагт ажлын байр бий болгож, амьдрах, бизнес эрхлэх боломжийг нээж, дэмжихэд чиглэсэн бодлого барьж байгаа. Ингэж байж хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж бүс нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргана гэж үзэж байгаа юм. Мөн Говь-Алтай аймагт дулааны станц байгуулж, иргэдийн ая тухтай орчинд амьдрах, эрүүл байх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг онцолсон. Улмаар үйлдвэр аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээж ажлын байр бий болгосноор төвлөрлийг багасгаж, орон нутагт орон сууц барих, иргэд хашаандаа халаалт дулаан татах үндсэн нөхцөл бүрдэх юм.

Энэ мэтчилэн иргэдийн амьдрал, эдийн засагт нэн чухал хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхээр МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иргэд сонгогчид чадварлаг, мэдлэг туршлагатай улстөрч, мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн “Морьтой Аравт”-ыг мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгон бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, бүсийн хөгжлийг түүчээлэх баруун бүсэд нэр дэвшигчдээ багаар нь дэмжинэ гэлээ.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.