70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: Удирдах ажилтны улсын зөвлөгөөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилнэ

Админ
2024/04/12

Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны “Бүсчилсэн хөгжлийн реформ” улсын зөвлөгөөний өнөөдрийн хуралдаан өндөрлөв. Зөвлөгөөний үеэр төлөөлөгчдөөс enam апплейкшнээр дамжуулан ирүүлсэн асуултын олонх нь цахим намтай холбоотой байв.

Өнгөрсөн хугацаанд “Цахим нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл enam томоохон багц системийг хөгжүүлэн намын бүх гишүүний цахим мэдээллийг нэг санд бүртгээд байна. Энэ нь орон зай, цаг хугацааг үл харгалзан намын аливаа үйл ажиллагаанд гишүүн бүр бүртгүүлэх, оролцох, санал хүсэлтээ өгөх, идэвх оролцоогоо үнэлүүлэх боломжийг нээсэн юм.

МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна. Цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

Зөвлөгөөний үеэр улсын хэмжээнд ажиллаж буй нийт МАН-ын хороодоос улсын тэргүүний намын анхан шатны байгууллагаар 30 хороог шалгарууллаа. Мөн жендерийн мэдрэмжтэй намын байгууллагаар Ховд аймгийн МАН-ын хороо шалгарав. Үр бүтээлтэй намын хороо, шилдэг зохион байгуулалттай намын хороог шалгаруулсан бол 2023 оны шилдгийн шилдэг намын хороогоор Хөвсгөл аймгийн МАН-ын хороо шалгарлаа.

Шилдэг намын хороодын шагналыг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Нарийн бичгийн дарга нар, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар гардуулав.

Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн маргааш салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилнэ.













ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.