70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: Удирдах ажилтны улсын зөвлөгөөн үргэлжилж байна

Админ
2024/04/12

Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны “Бүсчилсэн хөгжлийн реформ” улсын зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөнийг  нээж Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар нар илтгэл тавив.



Өнгөрсөн 3-р сард болсон Хяналтын Ерөнхий хорооны хурлаар анх удаа нэр дэвшигчийг тодруулах хүртэл баримтлах журмыг баталж, 5-р сарын 20н хүртэл нэр дэвшигч тодрох хүртэл хэрэгжүүлж байна. Нэр дэвшигчийг тодруулахдаа намын эв нэгдэл, багаар ажиллах чадварыг хэрхэн хангаж байгаа вэ, хэр зэрэг ёс зүйтэй вэ зэрэг шалгууруудыг тавьж байна. Энэ шалгуурт тэнцсэн тохиолдолд МАН-аас нэр дэвшинэ. Уг журмын хэрэгжилтийн дараа хуульд заасан нэр дэвшүүлэх хугацаанд мөрдөх журмаа мөн 3-р сард болсон Бага хурлаараа баталж, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагаа зарлаад байна.

Энэ талаар МАН-ын Хяналтын Хорооны дарга Б.Баярбаатар хэлэхдээ:

-Сүүлийн 34 жилийн хугацаанд парламентын 8 удаагийн сонгууль болсон. Том, жижиг тойрогтой, холимог тогтолцоогоор ч сонгууль болж байсан түүхтэй. Гэхдээ энэ удаагийн сонгууль холимог тогтолцоотой,  аймгууд нийлж бүcчилсэн  хэлбэртэй томсгосон тойрогт болох гэж байгаагаараа онцлог юм. Сонгууль болгоны өмнө нэр дэвшүүлэх журмыг Бага хурлаар баталдаг бөгөөд энэ удаад нэр дэвшихээр горилж буй хүмүүст 3 шалгуурыг тавина.

-Хяналтын байгууллага нь горилогчдод ёс зүйн дүгнэлт үйлдэж өгнө.

-Иргэд, олон нийтийн дунд явуулсан шат, шатны судалгааны үр дүнг харна.

-Намын гишүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлнэ гэв.

Мөн МАН-ын хувьд Хяналтын хорооны дэргэд Жендэрийн дэд хороог байгуулсан нь улс төрийн намын түүхэнд анх удаа гарсан чухал шийдвэр юм. Манай улсын хэмжээнд аймгийн Засаг даргаар ажиллаж буй анхны эмэгтэй нь Э.Болормаа. Тэрээр Ховд аймгийн МАН-ын хорооны дарга, тус аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны “Бүсчилсэн хөгжлийн реформ” улсын зөвлөгөөнд оролцогчдыг төлөөлж Э.Болормаа Засаг дарга ийн байр сууриа илэрхийлэв.

-Олон жил ярьж ирсэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх боломж нөхцөлийг Засгийн газар, УИХ бүрдүүлсэн. Бид зөвхөн нэг аймгийг бус бүс нутгийн хэмжээний асуудлыг хөндөж, шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлдэг болсон. Жишээл нь, баруун бүс нутгийн хэмжээний хөнгөн үйлдвэрийг хангах үйлдвэрлэл технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Тэгвэл бусад аймагт өөр төрлийн үйлдвэр барих зэргээр бодлогоо уялдуулж, хөгжлөө бүсчилсэн байдлаар харах боломж бүрдсэн. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөнөөр бүсийн удирдлага, удирдах ажилтнууд бодлого, хөтөлбөрөө нэгтгэж нэгдсэн ойлголтод хүрэх боломж олдож байна гэв.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.