70001921
info@nam.mn
Мэдээ

Д.Амарбаясгалан: МАН урт хугацааны бодлого хөтөлбөр дэвшүүлэн хэрэгжүүлж чаддаг

Админ
2024/04/12


МАН-ын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд бүх аймаг, сум, дүүрэг, хорооны МАН-ын удирдах ажилтнуудын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож байна.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Бүсчилсэн хөгжлийн бодлогын тухайд нэгдсэн ойлголтод хүрэх, мөн 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтийг танилцуулан тавьсан шаардлагад нь нийцүүлэн эцсийн байдлаар дахин хүргүүлэх зорилго дор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” хэмээгээд намын үзэл баримтлал, бодлого чиглэлийн тухайд тэрбээр “МАН 2016 оноос хойш бодлогын нам болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бодлогын нам гэдэг бол улс орон, ард түмний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, салбар бүрд тохирсон бодлогыг боловсруулан гаргаж чаддаг институт байх ёстой.  Энэ үндсэн агуулга, зарчимд тулгуурлан төвлөрч ажлаа зохион байгуулж байна. Тэр ч утгаараа олон улсын улс төрийн томоохон нам, институцтай хамтран ажиллаж, бодлогын намын институт хэрхэн хөгжиж, төлөвших ёстой вэ гэдэгт анхаарч ажиллаж чадсан. Энэ үүднээсээ бид хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө бодлогын судалгаанд суурилан боловсруулж, хэрэгжүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, түр зуурын шинжтэй улс төрийн үйл ажиллагаа явуулах бус урт удаан хугацаанд тогтвортой  хэрэгжүүлэх Монгол Улсын хөгжил дэвшил, монгол хүний амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх бодлого хөтөлбөр дэвшүүлж чаддаг болсноороо онцлогтой” хэмээн ярилаа.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.