МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбоо, Student Leadership Academy, Чингэлтэй дүүргийн Социал Демократ Монголын Оюутны Холбооноос S300@CHINGELTEI Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалтыг Чингэлтэй дүүргийн Социал Демократ Монголын Оюутны Холбооны 200 гишүүнийг хамруулан амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар хувь хүний хөгжил, багаар хамтран ажиллах, манлайлал, тэтгэлэгт хөтөлбөр зэрэг хэрэгцээт мэдлэг, мэдээлэл олгосон юм.
Сургалтын сургагч багшаар “Манлайлал” Социал Демократ Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгч, “Эртэч Монгол” хөтөлбөрийн сургагч багш Б.Төмөр-Очир, “Дааблю” Социал Демократ Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгч А.Хүдэрчулуун нар ажилласан юм.
Мөн сургалтын хоёр дахь өдрийн сургагч багш А.Амаржаргал “Бидний хамгийн сайн чаддаг зүйл” сэдвээр, “Гарааны бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ?” сэдвээр Социал Демократ Монголын Оюутны Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Экопасс Монголиа төслийн санаачлагч Ё.Гантөгс нар оюутан залууст сургалт орсон юм.
Сургалтын дараагийн өдрүүдэд “Гадаад паспорт” сэдвээр Социал Демократ Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Мандах, “STUDENT DAY” - Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Н.Лхагвабаяр нар сургалт орлоо.
Сургалтад оролцогч оюутнуудаас Чингэлтэй дүүргийн оюутан залуучуудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар боллоо. Мөн сургалтын 3 дахь өдөр “The Open Mic Mongolia”-тай хамтран оролцогч оюутан залуус дуу хөгжмөөр дамжуулан нөхөрлөх боломжийг бүрдүүлсэн юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.