70001921
info@nam.mn
Мэдээ

Давосын форум: Украин, Ойрх Дорнодын асуудлаар хуралдахаар төлөвлөж байна

Админ
10 цаг 49 минутын өмнө

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэлж, Украин, Ойрх Дорнодын мөргөлдөөний талаарх тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр болжээ.


Тус форумд 120 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 2,800 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаагаас Засгийн газар, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн багтжээ. Тэд өнөөгийн дэлхийн тодорхойгүй нөхцөл байдлын дунд дахь "Итгэлцлийг сэргээх нь" сэдвийн дор хуралдаж байна.

Мөн чуулганаар ойрх дорнодын мөргөлдөөний талаар энхийн зуучлагч хийх Катар Улсын сайд танилцуулга хийж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Энэ долоо хоногийн Баасан гариг хүртэл тус чуулганаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, мөн Европын Төв банкнаас инфляцын түвшнийг барих зорилгоор өнгөрсөн жил бодлогын хүүгээ хэд хэдэн удаа нэмсний дараа гарсан өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.


Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20240116_17/

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.