70001921
info@nam.mn
Мэдээ

“Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг 21 аймгийн 305 сум, 3 тосгонд боллоо

Админ
1 цаг 16 минутын өмнө

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын албанаас намын гишүүд, дэмжигчид, иргэдэд намаас хийж, хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг танилцуулах “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийг 2023 оны 06-р сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн. Улс даяар явагдсан энэхүү уулзалт, хэлэлцүүлэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэгэн зэрэг болсноор эхэлсэн юм. 

Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд, гишүүд дэмжичдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, Улсын Их Хурлаас гарсан хууль тогтоомж, Засгийн газрын зорилт, хэрэгжилтийг танилцуулсан юм. Мөн үүнээс гадна 102 жилийн түүхтэй Монгол Ардын Намын гурван үеийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ, сонирхсон асуултуудад нь хариулт өгч ажиллаа. 


“Нээлттэй нам” намын гишүүд, дэмжигч, иргэдийн дунд өрнөсөн уулзалт,  хэлэлцүүлэг улсын хэмжээнд 2023 оны 06 дугаар сарын 13 – наас 11 дүгээр сарын 30-ныг дуустал үргэлжилсэн юм. 




Уулзалт хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга нар болон дэд сайд, УИХ-ын даргын зөвлөх, УИХ дахь МАН-ын Бүлгийн ажлын албаны даргаар ахлуулсан 186 хүний бүрэлдэхүүнтэй 48 баг хамрагдаж, нийт 81.141 км туулж, 21 аймгийн 305 сум, 3 тосгонд ажиллаа. 





Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай, хүн төвтэй улс төрийн хүчин. Энэ ч утгаар намын анхан, дунд шатанд ажиллаж байгаа гишүүдээ чадавхижуулахад онцгойлон анхаардаг юм. Дэвшилтэт бодлого, үсрэнгүй хөгжлийн суурь нь цахим шилжилт юм. 2017 онд МАН 28 дугаар их хурлаараа дэвшүүлсэн зорилтын нэг нь “Цахим нам” болох зорилт байсан. “Цахим нам”-ын давуу тал нь тухайн хоёр хүний хоорондын харилцаанд ямар нэгэн гүүр байхгүй болж хүнд суртал болон дагалдах муу бүхэн арилна гэж ойлгож болох юм. Цахим шилжилтийн эхний үе амжилттай хэрэгжиж, 2022 оны 10-р сараас “Цахим нам 2.0” буюу цахим шилжилтийн 2-р үе албан ёсоор эхэлж гишүүн төвтэй нам болох зорилтдоо хүрэх нэг том алхам хийгдсэн юм. “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийн үеэр намын анхан болон дунд шатны цахим бүртгэлийг хийх, гишүүд, намын хороодыг цахимжуулах ажлууд хийгдсэн юм. Үүний үр дүнд улсын хэмжээнд 42.1 хувь байсан намын гишүүдийн цахим бүртгэл 76.9 хувьд хүрлээ. 

Өнгөрсөн үегүйгээр бид үгүй. Тийм ч учраас 21 аймаг, 305 суманд ажиллах үеэрээ сум болгоны хамгийн өндөр настай 3 ахмадад хүндэтгэл үзүүлсэн бөгөөд нийтдээ 934 ахмадын санал хүсэлтийг сонссон байна. 







Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа гишүүд, дэмжигчид “5Ш” ажиллагаа, Тэтгэврийн шинэчлэл, Инфляци, Хөдөөгийн сэргэлт, Нүүрсний болон төрийн өмчийн хулгайтай тэмцэж байгаа асуудлыг илүүтэй ихээр асууж тодруулж байлаа. 2023 оны 06 дугаар сарын 13-наас эхэлсэн “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 28-ныг хүртэл хугацаанд зохион байгуулагдаж 20 гаруй мянган гишүүдтэй уулзсан байна.

 

 










ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.