70001921
info@nam.mn
Мэдээ

Архангай аймгийн МАН-ын хорооны гишүүд Тусгаар Тогтнолын ордонд ажиллаа

Админ
2023/11/22

103 жилийн түүхтэй Монгол Улсын ууган улс төрийн хүчин Монгол Ардын Нам өнөөдөр 283.995 гишүүнтэй. Нийт гишүүдийн 70 гаруй мянга нь нийслэлд бүртгэлтэй байгаа бол 213 мянган гишүүн нь 21 аймагт ажиллаж, амьдарч байна. Монгол Ардын Нам нь хүн төвтэй улс төрийн хүчин. Тийм ч учраас гишүүд руугаа, иргэд руугаа чиглэсэн олон ажлыг нээлттэй зохион байгуулсаар ирсэн юм. 

Намын анхан болон дунд шатны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, намын удирдах шатны үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг нийт гишүүддээ таниулах ажил тогтмол явагдаж байна. Үүний нэгэн жишээ бол “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд МАН-ын удирдах зөвлөл, ажлын алба Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэгт хүрч ажиллаж байна. 

Тэгвэл 11-р сараас эхлэн орон нутгийн гишүүдтэйгээ уулзах, тэдэнд намын Удирдах зөвлөлийн ажлын алба болон бусад газар, хэлтэс, МАН-ын дэргэдэх Төрийн Бус Байгууллага, Бодлогын Тинк Танк-уудын үйл ажиллагааг танилцуулах нэгдсэн арга хэмжээ эхлээд байна. Энэхүү нэгдсэн арга хэмжээ 11-р сарын 17-нд Архангай аймгийн төлөөлөгчдөөр эхэллээ. 

11-р сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 багийн намын хороодын удирдлагууд, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид болох 120 гишүүн Тусгаар тогтнолын ордонд ажилласан юм. 

Тэгвэл 11-р сарын 21-ний өдөр Архангай аймгийн Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл гэсэн 6 сумын 120 гишүүн Тусгаар Тогтнолын ордонд зочилж, үйл ажиллагаа, бодлого шийдвэртэй танилцлаа. 




Энэ үеэр Монгол Ардын Намын 2017 оноос хэрэгжиж эхэлсэн “Цахим нам” бодлогын хэрэгжилт, Орон нутаг руу чиглэсэн зорилт, Хүний эрхийг хамгаалах бодлого, Ахмадууд тэр дундаа намын ахмад гишүүд руу чиглэсэн хөтөлбөр, Монгол Ардын Нам оюутан, залуучууд руу чиглэсэн ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. 








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.