70001921
info@nam.mn
Мэдээ

“E–Mongolia” систем-д 83 төрийн байгууллагын 1000 гаруй үйлчилгээг нэгтгээд байна

Админ
2023/09/12

Монгол Ардын Намын дэргэдэх Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Б.Дөлгөөнөөр ахлуулсан 4-р баг Увс аймгийн Давст суманд ажиллаж, МАН-ын бодлого, үйл ажиллагаа болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцууллаа. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулсан бөгөөд үүнд Цахим үндэстэн болох зорилт тусгагдсан юм. 

Хөдөө орон нутаг тэр дундаа алслагдсан аймаг, сумдад төрийн үйлчилгээ авахын тулд 2-3 мянган км явж төрийн үйлчилгээ авдаг байсан. Тэгвэл “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр орон нутагт амьдарч байгаа иргэд гэрээсээ гар утсаараа төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдсэн. Төрийн үйлчилгээг гэрт ойртуулж, гарт бариулж цаг мөнгө хэмнэсэн бодлого хэрэгжүүлж байгааг иргэд дэмжиж байна. 

Тухайлбал, “E–Mongolia” системд өнөөдрийн байдлаар 1.6 сая хүн буюу насанд хүрсэн иргэдийн 73 хувь нь нийтдээ 32 сая удаа, нэг сард дунджаар 1.3 сая үйлчилгээ авч байна.

“E–Mongolia” платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр 1000 гаруй төрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч И-Монгол 3.0 хувилбарыг 2023 онд олон нийтэд танилцуулсан юм. Мөн УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 багц хуулиудыг батлаж 60 гаруй журмыг боловсруулан батлуулсан.

Үүний үр дүнд Монгол Улс НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр өмнөх оноос 18 байр урагшилж, 193 орноос 74-рт эрэмбэлэгдсэн бөгөөд 09-р сарын 08-ны өдөр  /2023.09.08/ Эстони Улсын нийслэл Талин хотод зохион байгуулагдсан “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний уулзалтын үеэр МУ-ын Засгийн газрыг “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж цахимжилтийн үр дүнг өндрөөр үнэлсэн юм.

 Түүнчлэн ЦХХХ-ы сайд Н.Учралын Эстони улсад хийгдэж буй айлчлалын үеэр И-Засаглалын академитай цахимжилтийн 2 дахь түвшний хамтын ажиллагааг эхлүүлж ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, И-Засаглалын академийн захирал Ханнес Асток нар гэрээнд гарын үсэг зурсан. Тус зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагааны хүрээнд иргэн бүрт тоон гарын үсгийг түгээх, бизнесийн зөвшөөрлийг цахимжуулж И-Бизнес шийдлийг боловсруулж Эстони улсын сайн туршлага “Цахим оршин суугч” платформыг нэвтрүүлэхээр харилцан тохиролцсон юм. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.