Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх О.Номинчимэгээр ахлуулсан 9-р баг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын намын гишүүд, иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн Реформ” - Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Монгол Ардын Намын бодлого үйл ажиллагааг танилцуулж байна.
Энэ сарын 03-ны өдөр /2023.09.03/ Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Говь-Алтай аймагт ажиллаж Есөнбулаг суманд шинээр ашиглалтад орж байгаа 10 МВт-ын хүчин чадалтай “Сэрвэн” нарны цахилгаан станцын үйл ажиллагааг эхлүүлсэн. “Сэрвэн” нарны цахилгаан станц нь жилд 18.4 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд үүний үр дүнд Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянган иргэний эрчим хүчний хангамж сайжирч байгаа юм.
Нарны цахилгаан станц ашиглагдаж эхэлснээр Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөц улам нэмэгдэх буюу 145 мянган тонн ус хэмнэх нөхцөл бүрдэнэ. Тайширын УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 гаруй ААН-ийг эрчим хүчээр хангаж байна. “Сэрвэн” нарны цахилгаан станц болон Тайширын УЦС-аас гадна Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС баригдвал манай улс эрчим хүчний хувьд хараат бус болох стратегийн нүүдэл хийгдэнэ.
“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслөөр Алтай-Улиастай чиглэлийн авто зам ашиглалтад орно. Засгийн газраас бүс нутгийн хөгжлийг дэмжих, аймаг орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг хэрэгжүүлэхээр болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт гэхэд л Алтай-Улиастай чиглэлийн авто замын барилгын ажил Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдэх юм. Монгол Улс өнгөрсөн хугацаанд бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хийсэн бол одоо аймаг хооронд авто зам барих ажил эхэлж байна. Ингэснээр орон нутаг хоорондын ачаа тээвэр нэмэгдэж, үүнийг дагаад иргэдийн амьдралын чанар ч сайжрах боломжтой юм.
Дашрамд сонирхуулахад Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Говь-сүмбэр, Сүхбаатар гэсэн 10 аймагт Дулааны станцын төсөл хэрэгжиж байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.