70001921
info@nam.mn
Мэдээ

“Нээлттэй нам” уулзалт хэлэлцүүлэг Ховд аймгийн Зэрэг суманд болж байна

Админ
2023/09/12

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл орон нутагт ажиллаж намын үйл ажиллагаа болон Засгийн газрын эдийн засаг, нийгэм, дэд бүтэц, гадаад бодлогын чиглэлээр хийгдэж байгаа ажил, цаашдын бодлого зорилтоо танилцуулж байна. 

Өнөөдөр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга О.Батнайрамдалаар ахлуулсан баг Ховд аймгийн Зэрэг суманд ажиллаж, тус суманд амьдарч буй Монгол Улсын Хүний гавьяат эмч Т.Янжмаа, Т.Жамбалнагва нарт хүндэтгэл үзүүлэн санал хүсэлтийг нь сонссон юм. 

Үүний дараа тус суманд ажиллаж амьдарч байгаа гишүүд, дэмжигч иргэдтэй уулзав.Тухайн улсын гадаад бодлого ямар байгаагаас шалтгаалж нийгэм эдийн засгийн хөгжил тодорхойлогдоно. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг хэрэгжүүлэхээр бодлогын баримт бичгүүддээ томьёолсон. Энэхүү бодлогоо маш сайн баримталж, өнгөрөгч 2022 онд хэрэгжилтийг нь хангаж ажилласан юм.

Өмнөх 30 жилийн айлчлалуудын давтамжийг харахад, жилд 2-3 өндөр дээд хэмжээний айлчлалыг хэрэгжүүлдэг байв. 2022 онд гадаад харилцаагаа илүү идэвхтэй хөгжүүлж, эрчимжүүлсэн жил болголоо. 10 гаруй гадаад айлчлал, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон Гадаад харилцааны 6 сайд манай улсад айлчилжээ. Мөн 2023 онд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис нарын томоохон айлчлал Монгол Улсад хийгдсэн юм. Мөн Үүнээс гадна МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-д албан ёсны айлчлал хийлээ.

БНХАУ-д хийсэн айлчлалаар Монгол, Хятадын бизнесийн 50 байгууллага, компаниуд худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хүрээнд 3.1 тэрбум юань буюу 420 гаруй сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Засгийн газар хоорондын болон хувийн хэвшлийн хүрээнд нийт 2.8 тэрбум ам. доллар буюу 9.7 их наяд төгрөгийн хэлцлийг эцэслэн тохиролцож шийдвэрлэсэн юм. Харин АНУ-д хийсэн айлчлалаар Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсон. Мөн “Google” компани Монгол Улсад 10,000 багш, 1000 инженер бэлтгэхээр болсон юм. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-д орон нутгийн нислэгийг сэргээх, тогтворжуулах талаар тодорхой тусгасан. Энэ хүрээнд орон нутгийн 9 чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болсон бөгөөд “МИАТ” ТӨХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж энэ оны 06-р сарын 30-нд Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэг хийгдэж байна.

 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.