70001921
info@nam.mn
Мэдээ

Увс аймгийн Тэс суманд “Нээлттэй нам” уулзалт хэлэлцүүлэг боллоо

Админ
2023/09/11

Монгол хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах асуудал нь 102 жилийн түүхтэй Монгол Ардын Намын нэн түрүүний ажил. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын, хүний эрх зөрчигдсөн 800 гаруй зүйл заалтыг хуульчдын багаар тодорхой болгуулсны зэрэгцээ, жендэрийн тэгш эрхийг хангах үндэсний хэмжээний томоохон хэлэлцүүлгийг улс төрийн намуудаас анх удаа өнгөрсөн жил зохион байгуулсан билээ. 

Монгол Ардын Намын дэргэдэх Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргалаар ахлуулсан 5-р баг Увс аймгийн Тэс суманд ажиллалаа.  

Увс аймаг нь ОХУ-тай хиллэдэг. Энэ ч утгаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэх Боомтын сэргэлтийн ажил нь Тэс сумын иргэдийн анхаарлын төвд байгаа.

Монгол Улсад нийт 37 боомт байдаг бөгөөд 27 боомт нь байнгын ажиллагаатай. Авто замын боомт 20, төмөр замын боомт 3 байдаг бол агаарын 4 боомттой. Засгийн газраас боомтын хүчин чадлыг 3 дахин нэмснээр экспорт 29.6 тэрбум доллар хүрнэ гэж тооцоолж байна. Мөн Төмөр замын сүлжээг 3 дахин нэмж, боомт холбосон 3,500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.  Боомтын сэргэлт амжилттай хэрэгжсэнээр Монгол Улс түүхэндээ анх удаа 50 сая.тн нүүрс экспортлох бодит боломж бүрдэж байгаа юм.  




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.