70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Говьсүмбэр аймагт ажиллав

Админ
2023/09/08

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хөдөө, орон нутагт хийж буй томилолт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. 

Тус аймагт хийсэн ажлаа иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг авахаас эхэллээ. Энэ үеэрээ “Шинэ сэргэлт” илтгэлээ тавьж, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсны зэрэгцээ Засгийн газар авлигатай тэмцэн “5Ш” ажиллагаа явуулж байгаагаа тодотгосон юм. 

2020 онд Монгол Улсын  эдийн засаг 4.6 хувьд хүрч байсан бол 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувь болж өссөн. Мөн нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 5.000 ам.долларт хүрч, улсын төсөв 1.7 их наяд төгрөгөөр даваад байна. Энэ нь нүүрсний худалдааг ил тод болгож Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлсэнтэй холбоотой. 

Тус аймгийн иргэдийн хувьд Монгол Ардын Нам болон Засгийн газрын бодлого зорилтыг дэмжиж байсан бөгөөд авлигатай тэмцэж буй ажлыг үр дүнд хүргэхийг санууллаа.  Говьсүмбэрчүүд малын түүхий эдийг үнэд хүргэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлтийг зогсоох, банкны хүүг бууруулах, сургууль, цэцэрлэгийн барилгын асуудал, ясли байгуулж өгөх, багш нарын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх, тэтгэвэр нэмэх, орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах зэрэг саналыг хэлэв.  

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулж, саналуудыг нь сонслоо. 

МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан малчдын асуудлыг шийдэх Хөдөө аж ахуйг дэмжих хороо байгуулагдаж буйг тодотгосон бол боловсролын салбарт шинэчлэл хийж, хамгийн сайн багш сургууль цэцэрлэгт ажиллаж өндөр цалин авдаг тогтолцоонд шилжиж байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Мөн олон жил ашиглалтад орохгүй байгаа сургууль цэцэрлэгийн асуудалд анхаарахаа хэлээд тендерийн үүргээ гүйцэтгээгүй аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцон 47 компанийг хар жагсаалтад оруулсан гэв.

2022 оны нэгдүгээр сард тэтгэврийг 15 хувиар нэмсэн. 2023 оны төсвийн тодотголоор тэтгэврийг итгэлцүүрээр дахин нэмсэн. 3 хувийн ипотекийн зээл орон нутагт олгогдож байгаа хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хариулсан юм.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар улсын хэмжээнд ясль байгуулах боломжгүй. Харин асуудлыг хүүхэд харах үйлчилгээгээр шийдэж болно. 2024 оны төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж 4.5 тэрбум төгрөг зарцуулах саналыг тус яамнаас Сангийн яаманд өгснийг хэллээ.

Уулзалтын төгсгөлд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.ОЮун-Эрдэнэ иргэдийн асуултад хариулж, 2024 оны төсөвт Говьсүмбэр аймгийн иргэдийн өөрсдийнх нь эрэмбэлсэн асуудлаар бүтээн байгуулалтын зардлыг тусгахыг хэллээ.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.