70001921
info@nam.mn
Мэдээ

Ч.Номин: Азийн эрх баригч улс төрийн намууд эмэгтэйчүүдийн асуудлаар тусгайлан хуралдаж байгаа нь цагаа олсон ажил

Админ
2023/08/05


Азийн улс төрийн намуудын олон улсын байгууллагын салбар хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Азийн улс төрийн намуудын олон улсын (ICAPP) Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номинг сонгогдлоо.

Дараа нь Эмэгтэйчүүдийн байгууллагын хоёр дэд даргыг сонголоо. Ингэснээр Азийн улс төрийн намуудын олон улсын (ICAPP) Эмэгтэйчүүдийн байгууллагын шинэхэн тэргүүн Ч.Номин Эмэгтэйчүүдийн VII хурлын үндсэн илтгэлийг тавьсан юм.

  Тэрбээр илтгэлийн эхэнд эмэгтэйчүүдийн улс төр дэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан бөгөөд чухал асуудал болсныг тодотгосон. Улмаар дэлхий нийтийн өмнө шинэ сорилт болсон цар тахлын дараа эмэгтэйчүүдийн эрх ашгийг хангаж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон энэ цагт үед Азийн эрх баригч улс төрийн намууд энэ асуудлаар тусгайлан хуралдаж байгаа нь цагаа олсон ажил болж байна хэмээн дүгнэлээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, манлайлал бүх шатанд чухал учраас энэ асуудалд улс орнууд ижил зорилготой байх хэрэгтэйг онцлон тэмдэглээд монголчууд бидний залгамж болсон залуу үе, хүн амын тал хувийг эзлэх эмэгтэйчүүдийнхээ нийгэм, улс төрийн оролцоо нь төр улс, ардчиллын хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг гэдгийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхийн төлөө Сонгуулийн хуульдаа 2024 он гэхэд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь, 2028 он гэхэд 40 хувь болгох зорилтыг хуульчилж, хууль эрх зүйн дэвшилтэт шинэчлэлийг хийж чадсан нь олон улсад үлгэр жишээ болохуйц бодлого болохыг тодотголоо.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.