70001921
info@nam.mn
Мэдээ

Азийн улс төрийн намуудын олон улсын Залуучуудын байгууллагын тэргүүнээр Н.Учралыг сонголоо

Админ
2023/08/05

Азийн улс төрийн намуудын олон улсын (ICAPP) Залуучуудын байгууллагын тэргүүнээр Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, Н.Учралыг сонголоо.

ICAPP-ын олон улсын байгууллага нь нийгмийн олон бүлгийн нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн хэд хэдэн зөвлөлтэй бөгөөд манай улсад Залуучуудын VI, Эмэгтэйчүүдийн VII салбар хуралдаан болж байгаа юм. Залуучуудын VI хуралдаан “Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн ахиц дэвшлийн төлөөх нийгмийн яриа хэлэлцээнд залуучуудыг оролцуулах нь” сэдвийн хүрээнд өрнөж байна.

Азийн хамгийн том улс төрийн намын байгууллага болох ICAPP-ын хоёр салбар хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Монгол Ардын Намд олгосон.

Монгол Ардын Намын хувьд 2004 оноос ICAPP-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2013 онд Байнгын хорооны гишүүнээр элссэн юм. ICAPP нь Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.