70001921
info@nam.mn
Мэдээ

Монгол Ардын Нам зүүн гурван аймгийн 3480 гаруй гишүүд, дэмжигчидтэй уулзлаа

Админ
2023/06/17

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын алба 06 дугаар сарын 18-ныг хүртэл Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг хийж иргэдийн санал бодлыг сонсож байна.

06-р сарын 13-аас эхэлсэн “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг нь өнгөрсөн өдрүүдэд зүүн гурван аймгийн 40 гаруй суманд болж 3.480 гишүүд, дэмжигчид, иргэдтэй уулзжээ. Энэ өдөр Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Сангийн дэд сайд Мөнгөнчимэг нар Хэнтий аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзлаа. 

Уулзалтын үеэр хөндөгдсөн гол асуудал нь цалин нэмж байгаа асуудал байлаа. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх зарчмыг баримталдаг. Тэгвэл 07-р сарын 01-нээс Төрийн нийтлэг үйлчилгээний болон соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын цалин 15-30 хувиар нэмэгдэнэ. Харин 10-р сарын 1-нээс Төрийн захиргааны 23.0 мянга, Төрийн мэргэжлийн үйлчилгээний 93 мянга, Төрийн нийтлэг үйлчилгээний 58 мянга гээд нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр Боловсрол, Эрүүл мэнд, Соёл, Шинжлэх ухаан, Спортын салбарын үндсэн цалингийн доод хэмжээ 1.0 сая төгрөг болох бол Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн суурь цалингийн хэмжээ 750.000 төгрөг болж нэмэгдэнэ. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэж, уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болголоо. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох ДНБ түүхэндээ анх удаа 5.000 ам.доллар давлаа. 

2023 оны 04-р сарын байдлаар улсын хэмжээнд 481 мянган иргэнд тэтгэвэр олгож байна. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр тэтгэвэр нэмж буй тухай мэдээлэл ч өгөгдсөн юм. Засгийн газраас тэтгэврийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулж 10 хувиар нэмэгдүүлж байгаад ахмадууд талархаж байлаа. 

2020 онд цар тахлын нөлөөгөөр 4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлтэй гарсан. Эдийн засгийн өсөлтийн үр дүнд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өр бүрэн төлөгдлөө. Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1 их наяд төгрөг давж, “Самурай” бондын өрийг бие даан төлөх боломж бүрдээд байна.

Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох боломж бүрдэж байна. Урьдчилсан байдлаар 2023 онд хүүхдийн мөнгөнд 1.283.000 хүүхэд хамрагдана гэсэн тооцоо гарсан бөгөөд 07-р сарын 01-нээс бүх хүүхдэд олгох, мөн 1-6 дугаар сард хамрагдаагүй хүүхдийн мөнгийг нөхөн олгоно.

Манай Улсын нийт хүн амын 36.2 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Хүүхдийн төлөө санд 2021 онд 5.1 тэрбум, 2022 онд 4.3 тэрбум, 2023 онд 1.1 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, өнөөдрийн байдлаар 11.1 тэрбум төгрөгийн орлого бүрджээ. Төвлөрсөн хөрөнгөөр жилд 1 удаа хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ.

2023 оны 07-р сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325.000 төгрөгт, 2020 оноос хойш нэмэгдээгүй байгаа асаргааны тэтгэмжийн хэмжээг 150-190 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 275.000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэхээр боллоо.

Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцалж, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг зогсоосон. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Нүүрсний хулгайг илчилж, Чингис болон Гэрэгэ бондын гадаад өрийг төлж барагдуулсан Засгийн газрын үйл ажиллагаанд зүүн гурван аймгийн иргэд талархалтай байна. 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.