70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

Админ
2023/06/13

Монгол Ардын Нам гишүүд, иргэдэд нээлттэй ил тод байх зорилтынхоо хүрээнд "Нээлттэй нам" уулзалт, хэлэлцүүлгийг Сүхбаатар, Хэнтий Дорнод аймагт болон сумдуудад зохион байгуулж байна. Уулзалт 6-р сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. 

Уулзалтын хүрээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмад гишүүд болох Дашнямын Балчиртуяа, Донойн Сүхбаатар, Шаравын Тоорой нарт хүндэтгэл үзүүлж, намаас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцууллаа. Мөн 2020-2024 оны сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд ажлын байр нэмэгдүүлбэл татварын дэмжлэг үзүүлж, орон нутаг руу шилжсэн аж ажуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгох дэмжлэг үзүүлэхийг дурдсан юм. Хөдөө орон нутагт шилжиж буй аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлснээр орон нутгийн хөгжилд болон ажлын байрны нэмэгдэлд өндөр ач холбогдолтой юм.

Ахмадууд хөдөө орон нутагт бодитой ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, хүндэтгэл үзүүлж холоос ирж уулзаж буйд талархснаа илэрхийллээ.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.