70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын "Нээлттэй нам" уулзалт, хэлэлцүүлэг Дорнод аймгийн Хэрлэн суманд эхэллээ

Админ
2023/06/13

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын алба ажиллаж байна. 06-р сарын 13-18-ны өдрүүдэд дээрх аймгуудад “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа юм. Уулзалт хэлэлцүүлгийн өмнө Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүд тухайн орон нутагт амьдарч буй ахмадуудтай уулзсан юм. 

Энэ өдөр Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан Д.Рагчаа, Ц.Цээсүрэн, Д.Энэбиш нарт хүндэтгэл үзүүлж, санал бодлыг сонсохын зэрэгцээ Монгол Ардын Намын бодлого, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцууллаа. 

2021 онд нийт тэтгэвэр авагчийн 60 орчим хувь нь доод хэмжээний тэтгэвэр авч байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт тэтгэвэр авагчдын 76 орчим хувь буюу 364 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч байна. 

2023 оны 04 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 481 мянган иргэнд тэтгэвэр олгож байгаа бөгөөд үүнээс 20 мянган иргэн цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байна. Монгол Улсын Засгийн газраас 2022 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөгт, Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.000 төгрөгт хүргэсэн.

Тэтгэврийн зөрүүг ойртуулах арга хэмжээнд 200.2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүний үр дүнд ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүү ойртох юм.

Дээрх арга хэмжээг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлбэл нийт 394.6 тэрбум төгрөг шаардагдахаар байна.

 

 

 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.