70001921
info@nam.mn
Мэдээ

Хөдөө орон нутагт шилжин суурьшсан иргэдэд Ипотекийн 3.0 хувийн зээл олгоно

Админ
2023/06/13

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын алба өнөөдрөөс эхлэн 06-р сарын 18-ныг хүртэлх хугацаанд зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байна. Гишүүд, дэмжигчид, иргэдэд намаас хийж, хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг танилцуулах “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг энэ өдрүүдэд хийгдэх юм. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд Дорнод аймгийн Гурванзагал сумын ахмад гишүүн Давгын Жавзмаа гуайнд зочиллоо. Д.Жавзмаа гуай 50 гаруй жилийн өмнө намын гишүүн болжээ. 

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд намаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, Монгол улсын болон олон улсын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн энэ өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын ахмад гишүүн Содномын Уранчимэг гуайд хүндлэл үзүүлж уулзлаа. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн хөгжилд тодорхой бөгөөд оновчтой шийдэл шийдвэр гарган ажиллаж байгаад талархаж байгаагаа С.Уранчимэг гуай онцолж байна. 

Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн Монгол засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг цөм хэсэг нь Хөдөөгийн сэргэлтийн асуудал. Эзэнгүйдсэн хөдөө орон нутгийг эзэнтэй болгож улмаар хэт төвлөрлийг саармагжуулах зорилт бүхий “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас олон талын дэмжлэг, хөнгөлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулан хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд хувь хүн, айл өрхөд зориулж Ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоно. Өнөөдөр Улаанбаатар хотод орон сууц худалдан авах хамгийн бага хүүтэй зээлийн үйлчилгээ нь жилийн 6.0 хувийн хүүтэй зээл. Тэгвэл “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хөдөө орон нутагт орон сууц худалдан авч, тухайн газраа суурьшин амьдрах иргэдэд зориулж жилийн 3,0 хувийн хүүтэй Ипотекийн зээл олгохоор болсон. Энэ нь өнөөдөр олгогдож байгаа ипотекийн зээлийн хүүгээс 2 дахин бага хэмжээ юм. 

Ийнхүү хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжсэн эдийн засгийн дэмжлэгийг явуулсны үр дүнд жилдээ 5600 өрх Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжинэ гэсэн тооцоог засгийн газар гаргаад байгаа юм. Маргааш буюу 06-р сарын 14-ний өдөр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд Дорнод аймгийн Сэргэлэн суманд ажиллана. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.