70001921
info@nam.mn
Мэдээ

"Нээлттэй нам" хэлэлцүүлэг, уулзалт зүүн гурван аймагт болно

Админ
2023/06/13

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын албанаас намын гишүүд, дэмжигчид, иргэдэд намаас хийж, хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг танилцуулах “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийг 06 дугаар сарын 13-18 ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад зохион байгуулах гэж байна.

Орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд, гишүүд дэмжигчидтэй хийх уулзалтын үеэр 2020-2024 онд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэл, биелэлтийн талаар мэдээлэл өгөхөд энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.

Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай, хүн төвтэй улс төрийн хүчин. Энэ ч утгаар намын анхан, дунд шатанд ажиллаж байгаа гишүүдээ чадавхжуулахад онцгойлон анхаардаг юм. Энэ хүрээндээ ирэх жилүүдэд хийгдэх ажил, мөрийн хөтөлбөр намын гишүүд, дэмжигчид, иргэдийн саналыг авах, намын анхан болон дунд шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг цахим бүртгэлийн системийг тогтмол ашиглах нөхцөл, боломжийг сайжруулах, намын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, дадлагажуулах, цахим системийн мэдээллийн санг баяжуулах, шинэчлэх ажлууд хийгдэх юм.

Энэ өдрүүдэд МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, МАН-ын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, МАН-ын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа болон Монгол Ардын Намын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва, Монгол Ардын Намын Хэвлэл Мэдээллийн Газрын дарга Г.Баярхүү, Хүний Эрхийн Дэвшилтэт Бодлогын Хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын Албаны дарга С.Далхаасүрэн нар нийт 10 баг болж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 40 гаруй сумдад ажиллана.   



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.