Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги Академи санаачлан Социал Демократ Монголын Залуучуудын холбоо, Монголын Хүүхдийн Төлөө Байгууллагуудын Үндэсний Нэгдсэн Холбоо, Mind Gallery-тай хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд “Хамтдаа хамгаалъя” аяныг зохион байгууллаа.
06 дугаар сарын 03-д болох тус аяны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Үүний нэг нь “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” асрын арга хэмжээ юм. Асарт зочилсон эцэг эхчүүд хүүхдийнхээ бие хүний онцлогийг сэтгэлзүйн тестээр тодорхойлуулахаас гадна Пороро болон түүний найзуудтай дурсгалын зураг татуулан нандин дурсамжаа хадгалж, Гэр бүлээрээ хөгжөөнт тоглоом тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөлөө.
“Хамтдаа Хамгаалъя” аян 2023 оны 06-р сарын 03-ны энэ өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан бөгөөд зочлон ирсэн хүүхэд бүрт “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” бяцхан гарын бэлэг өглөө.
Алдрай бяцхан хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалах үйлсэд ЭВ САНААГААР нэгдэхийг МАН-ын дэргэдэх Стратеги Академи, Социал Демократ Монголын Залуучуудын холбоо, Монголын Хүүхдийн Төлөө Байгууллагуудын Үндэсний Нэгдсэн Холбоо уриалж байна. Мөн энэ үеэр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт боллоо.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэгддэг спортын томоохон арга хэмжээ юм. Жилээс жилд оролцогчдын тоо нь өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил 20 орчим мянган иргэн оролцлоо.
2014 оноос хойш 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа марафонд энэ жил Кени, Франц, ОХУ, БНСУ, Япон улсын мэргэжлийн тамирчид ирж оролцлоо.
Оролцогчдын тоо нэмэгдэж байгаа учраас гүйлтийн зай, төрлийг ч нэмэгдүүлжээ. Марафонд оролцогчид 42 км, 21 км, 10 км, 5 км болон гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй гүйх 1.5 км гэсэн зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Энэ жилийн онцлог нь бүтэн болон хагас марафон гүйлтээс бүрддэг байсан энэхүү тэмцээ нь бүтэн өдрийн өдөрлөг болон өргөжсөн байна. Өдөрлөгийн үеэр хүүхэд багачуудэд зориулсан циркийн үзүүлбэр, балет, тулааны спортын үзүүлбэр, урлаг уран сайхны арга хэмжээнүүд боллоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.