70001921
info@nam.mn
Мэдээ

Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд “Манлайлагч 350” сургалтад хамрагдаж байна

Админ
2023/05/18

Монгол Ардын Нам, СДМЭХ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран 2023 оны 4-р сард эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэгш боломжийг хангах зорилгоор 9 дүүрэг, 21 аймаг, нийслэлийн нийт 350 эмэгтэйчүүдэд “Манлайлагч 350” сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ. 

Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооноос “Манлайлагч 350” сургалтыг тус аймгийн манлайлагч эмэгтэйчүүдэд зохион байгуулах хүсэлт ирүүлснээр, 2023 оны 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд сургалтыг зохион байгуулж байна. Намын төдийгүй нам бус олон эмэгтэйчүүд хамрагдаж буй уг сургалтыг аймгийн намын хорооны дарга Х.Мандахбаяр нээж үг хэлсэн бөгөөд нийт сургалтад хамрагдаж буй эмэгтэйчүүддээ амжилт хүссэн юм. Мөн МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа Монгол Ардын Намаас баримталж буй “Жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого” сэдвээр сургалтыг эхлүүллээ.


Сургалтад 15 сумын 110 гаруй эмэгтэйчүүд хамрагдаж байна. Сургалтаар эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэрийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал Демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл, Шийдвэр гаргах бодлого боловсруулах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд энэхүү сургалт зохион байгуулагдана.








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.