70001921
info@nam.mn
Мэдээ

Германы Социал Демократ намаас нэр дэвшигч Андреас Бовеншульте Бремен мужийн хотын даргын сонгуульд ялалт байгууллаа

Админ
Өчигдөр 11 цаг 18 минут

2023 оны 5 сарын сүүлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын (ХБНГУ) Бремен мужийн хотын даргын сонгуульд Германы Социал Демократ Намаас нэр дэвшигч Андреас Бовеншульте олонхын саналаар ялалт байгууллаа.

Хотын дарга Андреас Бовеншульте “Хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг бүрдүүлэхдээ Германы улс төрийн соёлд тогтсон гэрлэн дохионы зарчмыг харгалзан үзэж, Ногоон  нам, Зүүний нам болон Христийн Ардчилсан Холбооны намтай эвсэл байгуулах боломжтой гэдгээ олон нийтэд мэдэгджээ.

Сонгуулийн хорооны урьдчилсан дүн мэдээгээр “Германы Социал Демократ Нам 29.9%, Христийн Ардчилсан Хороо 25.7%, Ногоон нам 11.7%, Зүүний нам 11.2% Баруун жигүүрийн популист нам 9.6%-ийн саналыг тус тус авчээ. 2023 оны 5 сарын 17-ны өдөр буюу ирэх Лхагва гарагт санал хураалтын нэгдсэн дүн мэдээ гарах товтой байна.

Харин хотын дарга “Германы Социал Демократ Нам Бремен мужид тэргүүлэгч нь байж чадна! Ямар өдөр вэ?, ямар үр дүн бэ?. Бид хамтдаа ширүүхэн өрсөлдөөнт сонгуулийн кампанит ажлыг өндөрлүүлж, ялалт байгууллаа. Энэ нь бидний ялалтыг илүү үнэ цэнтэй болгож байна. Мөн Германы Социал Демократ Намын зүгээс хүчирхэг эдийн засаг, эв санааны нэгдлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Учир нь бид улс үндэстэн, нийт ард иргэдийнхээ төлөө ажилладаг улс төрийн соёлтой нам билээ. Тийм ч учраас өнөөдөр олонхын саналыг авч чадлаа, биднийг дэмжсэнд маш их баярлалаа” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.spd.de/aktuelles/detail/news/spd-siegt-in-bremen-deutlich-/15/05/2023

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.