70001921
info@nam.mn
Мэдээ

Японд “Z” үеийн анхны улс төрч хотын даргын нөхөн сонгуульд ялалт байгууллаа

Админ
2023/04/26

Японд болсон нөхөн сонгуулиар шинэ үеийн улс төрчид олон нийтийн анхаарлын төвд оржээ.

Шинэ үеийн улс төрчид болох “Z” үеийнхэн гарч ирснээр консерватив үзэл баримтлалтай ахимаг насны эрчүүдийн удирддаг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох таатай нөхцөл бүрдэж байгааг олон нийт дэмжиж байна.

Японы парламентын гишүүдийн дийлэнх нь 50-70 насныхан, 75% нь эрэгтэйчүүд байдаг гэж Олон улсын парламентын холбооноос мэдээллээ.

NHK телевизийн мэдээлснээр “26 настай Рёосүкэ Такашима Японы түүхэн дэх хамгийн залуу хотын дарга боллоо. Тэрээр, 2022 онд Харвардын Их сургуулийг байгаль орчны инженерээр бакалаврын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой нэгэн юм” гэжээ.

Рёосүкэ Такашима “Би залуу хүн учраас иргэд надтай илүү ойр байх боломж бий гэж бодож байна. Би улс төрд ямар ч туршлагагүй учраас ойлгохгүй байгаа зүйлээ асууж, олон зүйлд суралцаж, түүнийгээ өөрийн улс төрийн бодлого, хөтөлбөртөө тусгахыг хүсэж байна” гэж NHK агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тус улсын өмнөх хамгийн залуу хотын дарга нь 1994 онд 27 настайдаа сонгогдсон Котаро Шишида гэсэн улс төрч байжээ.

Эх сурвалж:  https://edition.cnn.com/2023/04/25/asia/japan-election-youngest-mayor-youtube-uyghur-intl-hnk/index.html 

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.