МАН-ын дэргэдэх Ахмадын холбоо, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Стратеги академи, “Мэдлэгийн хотхон” судалгааны хүрээлэн хамтран “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах, үр дүнд суурилан ахмадын оролцоог нэмэгдүүлэх, дэмжих арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зорилгоор 300 ахмадуудыг оролцуулан уг танилцуулгыг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МАН-ын Ахмадын холбооны дарга Н.Энхболд, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Бенедикт Ивановс, “Мэдлэгийн хотхон” судалгааны хүрээлэнгийн Ахлах судлаач Г.Наранбаяр, ХНХ-ын дэд сайд П.Зулпхар, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд нар оролцож судалгаа хийх болсон шалтгаан, судалгааны үр дүн, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон, баримталж буй бодлого, цаашдын зорилтыг танилцуулсан юм.
Судалгааны үр дүнгээс үзэхэд
Танилцуулгын хүрээнд ахмадууд санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.