70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: “Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо” олон улсын сургалтад оролцогч эмэгтэйчүүдтэй уулзлаа

Админ
2023/04/21

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо” олон улсын сургалтад оролцогч эмэгтэйчүүдтэй уулзлаа.

Тус сургалтыг Азийн социал демократ сүлжээ, Фридрих Эбертийн сан зохион байгуулж, зүүн өмнөд Азийн 10 гаруй орны парламентын гишүүн, намын удирдах албан тушаалтан зэрэг 30 эмэгтэй оролцож байгаа юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан Монгол Улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, тухайлбал Монгол Ардын Намын зүгээс баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар мэдээллийг сургалтад оролцогчдод өглөө. Улмаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн парламентын засаглалыг бэхжүүлэх, тэгш оролцоог хангах, тэр дундаа хүйсийн жендэрийн эрх тэгш байдлыг бий болгох зорилт бүхий өөрчлөлтүүдийн талаар санал солилцов. 

Сургалтад оролцогчдын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дэх хүйсийн квотын асуудалд эмэгтэйчүүд хэр бэлэн байгаа талаар сонирхож буйгаа илэрхийллээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь хоёр том хөршийн дунд байрлах Монгол Улсын хувьд хэт нэг талыг баримтлахгүй байх, нийгмийн бүлгүүдийн оролцоо, төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой бөгөөд эрх баригч намын хувьд парламентын засаглалыг бэхжүүлэх байр сууринд хатуу зогсож байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Хуралд оролцогчдын зүгээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь манай улсын нийгмийн төлөөллийн тэгш байдлыг хангах цаг үеийн шаардлага болсон талаар ярилцлаа. Тухайлбал, сүүлийн 15 жил дээд боловсрол эзэмшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс 18.7 хувиар илүү байна. Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр эрэгтэйчүүдийн олж хардаггүй, нийгмийн шинжтэй олон асуудлыг бодлогын түвшинд гаргаж ирэх боломж нөхцөл, дээшилнэ гэж хүлээж байгаа талаар тодотголоо. 







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.