1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (масзх) нэртэй үүсгэн байгуулж, түүхэн явцдаа Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо (намзх) болон өргөжин хөгжиж, өдгөө Социал демократ Монголын залуучуудын холбоо (сдмзх) хэмээн шинэчлэгдэн, цар хүрээ тэлсээр буй үндэсний хэмжээний байгууллага өдгөө 26 дахь жилийнхээ түүхийг бичиж явна.
Социал демократ Монголын залуучуудын
холбоо нь 21 аймаг, есөн дүүрэг, 300 гаруй сум, 200 гаруй хороонд салбар
холбоо, зөвлөлтэй, 70 гаруй мянган гишүүн дэмжигчтэй бөгөөд улс төрийн ууган
хүчин МАН-ын дэргэдэх байгууллага юм.
Цаг үе бүрдээ манлайлагч, шинэчлэлийг түүчээлж, залуусын хүчээр урагшилж
байдаг нь холбооны давуу тал.
Социал демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн баг бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Хэнтий аймагт ажилласан. Тэд Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймаг дахь Социал демократ залуучуудын холбооны салбар зөвлөлийн зохион байгуулсан Хэнтий аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцов. Тэмцээн Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газрын “А” зааланд болж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, Хэнтий аймгийн Социал демократ залуучуудын холбооны тэргүүн Б.Болд-Эрдэнэ, УИХ-ын даргын зөвлөх Б.Өлзийбат, Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн Г.Дашням нар оролцлоо.
Тус арга
хэмжээг нээж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан үг хэлсэн юм.
Тэрбээр “Социал демократ Монголын залуучуудын холбоо нийгмийг манлайлан,
түүчээлэх үүргээ ухамсарлан залуучуудыг идэвхжүүлэх, нийгмийн оролцоотой
ажиллаж амьдрах нь зөв нийгмийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно” гэдгийг
онцлон тэмдэглэлээ. Тэмцээний нээлтэд УИХ-ын даргын зөвлөх Б.Өлзийбат оролцож
төлөөллийн ардчилал, парламентын төлөвшил, “D-Parliament” цахим системийн
талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө. Хууль тогтоох
үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн
бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах
эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм.
“D-Parliament” бол цахим хувьслаар дамжуулан нийгмийн аливаа асуудлыг
дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор
нэмэгдүүлэх дэвшилтэт боломж.
Иргэн бүр цахим шилжилтийг бүрэн ашиглаж
гэрээсээ, ажлаасаа шууд шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэх боломжтой
болсон. Парламентаар хэлэлцэж байгаа хуулиуд болон боловсруулж буй нийт 170
хууль, бусад тогтоолд та саналаа өгч, шийдвэрт бодитоор оролцох боломжтой.
Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Галсан “D-Parliament” аппликейшныг
танилцуулсны дараа хэвлэл, мэдээлэлд өгсөн ярилцлагадаа “Хууль тогтоох
ажилд цахимаар саналаа өгөх боломжтой болсноор залуучууд цахим хэрэглээний
бусад аппликейшн болох фэйсбүүк инстаграм ашигладаг шигээ саналаа өгөөд, фоллов
хийгээд явах боломжтой болсонд баяртай байна” хэмээн ярилаа.
Тэмцээний нээлтийн үеэр азын сугалаа зохион байгуулж, суурин утас , ухаалаг утас, 9811-тэй дугаарын азтан шалгаруулж, ирсэн бүх хүнд тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Жи мобайл” корпорацын гарын бэлэг болох дататай дугаар бэлэглэлээ. Ерөнхий зохион байгуулагчаар Хэнтий аймгийн аймгийн Социал демократ залуучуудын холбоо, хамтран зохион байгуулагчаар Социал демократ Монголын Залуучуудын холбоо, Хэрлэн сумын Социал демократ Залуучуудын холбоо ажиллаж, “Жи Мобайл” групп ерөнхий ивээн тэтгэгчээр оролцов.
Тэмцээний
дундуур Хэнтий аймгийн Социал демократ залуучуудын холбоо Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа
илэрхийлж Чингис хотын “Бугатай Гэрэлт”
цэцэрлэгт хүрээлэнд тарьж ургуулж байгаа моднууддаа “Хаврын цэнэг” усалгаа
хийлээ. Цэнэг усалгааны аян орон даяар дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар
сарын 15-ны хооронд хүртэл бүтэн нэг сар үргэлжлэх юм. Тус аянд Социал демократ
Монголын залуучуудын холбоо 21 аймаг, есөн дүүргийн 200 гаруй салбар хороодын
гишүүд дэмжигчдэдээ татан оролцуулах ажээ. Тус арга хэмжээнд оролцсон Социал
демократ Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Т.Хаш-Эрдэнэ
“Залуучуудыг хаврын цэнэг усалгаанд татан оролцуулж, хандлагыг нь өөрчилж
тарьсан модоо услах, арчлах арга ажиллагаанд сургах шаардлагатай гэж эрдэмтэд
зөвлөснийг ажил хэрэг болгох эхлэлээ тавьсан ажил боллоо” гэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр иргэд нь тарих ургуулах соёлыг сонирхоод эхэлсэн цаг үетэй давхацсанаараа онцлог юм. Энэ хөдөлгөөнийг юуны өмнө “Мод суулгах” уламжлалт ойлголтоос хол байлгаж, нийтээрээ “Ургуулах” үзэл санаагаар хөгжүүлэх ёстой. Ийнхүү Социал демократ Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн баг бүрэлдэхүүн Хэнтий аймаг дахь ажлаа дуусгаж нийслэл хотын зүг хөдлөв. Тэд Монголын залуусын зүрхэнд, тархинд эх орныхоо маргаашийн хувь заяаг зурж, унаж боссон он цагийн хэлхээнд төр түмнийхээ төлөө хийж бүтээх олон лидерийг эгнээнээсээ төрүүлсэн залуусын хүч, сэтгэлийг нэгтгэсэн бидний нэгдэл эх орныхоо маргаашийн хөгжилд гэрэл нэмэхийн төлөө зогсолтгүй урагшлах болно.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.