70001921
info@nam.mn
Мэдээ

“Breakfast Meeting” уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа оролцлоо

Админ
2023/04/13

“Манлайлал 350” хөтөлбөр үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн бүх талын арвин туршлага бүхий хүмүүстэй танилцаж, шинэ сонирхолтой мэдээлэл авч, санал бодлоо хуваалцах зорилгоор МАН, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, СДМЭХ-той хамтран “Breakfast Meeting” уулзалт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Х.Булгантуяа, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын албаны дарга, Аюулгүй байдал судлаач Докторант Д.Төрболд нар оролцлоо. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Тухайн улсын болоод төр засгийн бодлого тодорхойлох, салбар салбарын бодлогыг гаргахад эмэгтэйчүүд голлох үүрэгтэй. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал гэсэн хүүхэд, залуус, ахмадуудад шууд нөлөөлдөг салбарын тулгамдсан асуудалд эмэгтэй хүн л бодит бөгөөд зөв шийдлийг гаргана. Үүний тулд л салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд та бүхний оролцоо чухал” гэдгийг тодотгосон юм. 

Олон улсад шийдвэр гаргаж бодлого боловсруулах түвшин дэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээ хамгийн өндөр нь 60 хувьтай байгаа. Харин манай улсад 17 хувьтай байгаа. Энэ хувь хэмжээ нэмэгдэхгүй байгаа олон шалтгаан байгаа. Хууль эрх зүйн орчин, уламжлалт бодлого. Мөн үүнээс гадна эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь итгэл үнэмшил гээд олон асуудлыг дурдаж болно. Монгол Ардын Нам шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд түүчээлж буй улс төрийн хүчин. Энэ ч утгаар эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх сургалтуудыг тасралтгүй явуулсаар байгаа юм. 

“Breakfast Meeting” уулзалтад Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймаг болон Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 60 манлайлагч эмэгтэй оролцлоо. Монгол Ардын Нам шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавьдаг улс төрийн хүчин. Энэ өглөөний “Breakfast Meeting” уулзалтад оролцож байгаа эмэгтэйчүүдийн дотор намын Бага хурлын гишүүн 1, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 11, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 25, сумын Засаг дарга 10,  сумын ИТХ-ын дарга 4, багийн Засаг дарга 3, сумын намын хорооны дарга 7 эмэгтэй оролцлоо. 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.