70001921
info@nam.mn
Мэдээ

Тайвань Улсын удирдагч АНУ-д хийсэн айлчлалын хариуд БНХАУ-ын зүгээс Америкийн байгууллагуудад хориг тавив

Админ
2023/04/07

2023 оны 4-р сарын 5-ны өдөр Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэнийг АНУ-д айлчлах үеэр нь хүлээн авсан Америкийн хоёр байгууллагад Хятад улс хориг арга хэмжээ авчээ.

Тодруулбал Вашингтонд төвтэй Хадсон институт болон Калифорни дахь Рональд Рейган Ерөнхийлөгчийн нэрэмжит номын санг Хятад дахь байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах, солилцох, гүйлгээ хийхийг хориглоно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам баасан гарагт мэдэгдэв.

Мөн тус байгууллагын гол удирдагчдыг Хятадад айлчлахыг хориглож, тус байгууллагыг Хятад Улс дахь хувь хүмүүстэй харилцах, хамтран ажиллах боломжгүй болгож, тус улсад байгаа аливаа хөрөнгийг битүүмжилнэ гэж тус мэдэгдэлд дурджээ.

БНХАУ-ын зүгээс Тайваний удирдагчийн үйлдлийг шүүмжлэхдээ "Хэдоны институт болон Рейганы номын сан нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ноцтойгоор сүйтгэж буй Цайгийн салан тусгаарлах үйл ажиллагаанд түлхэц үзүүлж, дэмжсэн” гэв.

Рональд Рейган Ерөнхийлөгчийн нэрэмжит номын санд Цай, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти нар уулзсан бөгөөд энэ нь Тайваний ерөнхийлөгч Америкийн нутаг дэвсгэр дээр анх удаа АНУ-ын даргатай уулзсан явдал болсон юм.

Эх сурвалж: China sanctions two US organizations in retaliation for Taiwan leader visit | CNN

Орчуулсан: Стратеги Академийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Чингүүн

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.