70001921
info@nam.mn
Мэдээ

Байдены засаг захиргаа Афганистаны эмх замбараагүй байдалд Трампыг буруутгаж байна

Админ
2023/04/07

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны зүгээс Афганистанаас өөрсдийн цэргүүдийг зохион байгуулалтгүй эргүүлж татсан үйл ажиллагаанд өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутай хэмээн тайлагнажээ.

Тус 12 хуудас хураангуй тайланд ноён Трампын шийдвэрүүд, тэр дундаа 2020 онд Талибантай хийсэн дайныг зогсоох хэлэлцээрт "хатуу хориглосон" тухай заалт байна гэв.

Мөн засгийн газар энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрт эхлүүлэх ёстой байсныг тайланд мөн хүлээн зөвшөөрсөн байна. Үүний хариуд Трамп Цагаан ордон "худал мэдээлэл тараах тоглоом" тоглож байна хэмээн мэдэгдэв.

2021 оны 8-р сард болсон цэрэг татах үйл ажиллагаа нь АНУ-ын түүхэн дэх хамгийн урт дайныг дуусгасан.

АНУ-ын цэргүүд хэдхэн хоногийн дотор 120,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээр улайран зүтгэж байх үед АНУ-ын 13 цэрэг, 200 орчим Афган хүн амь үрэгджээ.

Тус асуудалтай холбоотойгоор АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүд, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг судалж байгаа бөгөөд тайлантай танилцахыг долоо хоногийн турш шаардаж байсан юм.

Эх сурвалж: Biden administration blames chaotic Afghan pull-out on Trump - BBC News

Орчуулсан: Стратеги Академийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Чингүүн

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.