70001921
info@nam.mn
Мэдээ

“Манлайлагч 350” хөтөлбөрийн сургалтууд эхэллээ

Админ
2023/04/03

Монгол Ардын Нам, Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Манлайлагч 350” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

“Манлайлагч-350” хөтөлбөрийн хүрээнд 04 дүгээр сарын 03-23-г хүртэлх хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн 350 эмэгтэйчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 20 хоног үргэлжлэх бөгөөд өнөөдөр Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймаг болон Багахангай, Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүд оролцлоо. 

Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендерийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал Демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл, Эмэгтэй улс төрчдийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд энэхүү сургалт зохион байгуулагдаж эхэллээ. 

НҮБ, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын Академи, Хүний Эрхийн Дэвшилтэт Бодлогын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, судлаачид сургалтыг удирдан явуулж байна. 


Сургалтад багш, эмч, эдийн засагч, инженер, малчин, нийгмийн ажилтан гээд нийгмийн бүхий л төлөөлөл хамрагдаж байгаараа энэхүү сургалт онцлог юм. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.