70001921
info@nam.mn
Мэдээ

“Намын дэвшилтэт бодлого-Эмэгтэйчүүд” сургалт боллоо

Админ
2023/03/30

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос “Намын Дэвшилтэт Бодлого-Эмэгтэйчүүд” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Алсын хараа-2050 ” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, МАН-ын социал демократ үзэл баримтлал, мөн намын жендерийн бодлогыг СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон нийслэлийн 9 дүүргийн СДМЭХ-ны салбар хороодын дарга нарт танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

МАН-ын Нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч А.Ариунзаяа “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлдээ Алсын хараа-2050” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах талаар онцолсон. 

Стратеги академийн захирал Д.Бумдарь (PhD) “Социал Демократ үзэл баримтлал” илтгэлдээ Социал демократ үзэл баримтлал, үнэт зүйлийн талаар, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал “МАН-ын Жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогын баримт бичгийн төсөл”, МАН-ын Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа “МАН-аас баримталж буй жендерийн бодлого”, Иргэн бол хүч залуусын санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат “D Parliament-Иргэдийн оролцоог хангах цахим систем” сэдвээр тус тус сургалт орлоо.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.