Түүхэн замналын тойм: Германы Социал Демократ нам (ГСНД) нь албан ёсоор 1875 онд үүсгэн байгуулагдсан 147 гаруй жилийн түүхэн замнал бүхий дэлхийн анхны социал демократ үзэл баримтлал бүхий арвин баялаг туршлагатай улс төрийн хүчин юм. XIX зууны сүүлч үеэс эхлэн Германы улс төр, эдийн засгийн олон тулгамдсан асуудалд бодлогын шийдлийг боловсруулж, түүхэн цаг үеийн олон даваа нугачааг амжилттай туулж, улс орондоо төдийгүй, дэлхий дахинд социал демократ үзэл баримтлалыг үлгэр жишээ байдлаар хөгжүүлэн хэрэгжүүлсээр байна.
Бидний эчнээ мэдэх Август Бебель, Эдуард Бернштейн, Вильгельм Либкнехт, Карл Каутский зэрэг социал демократ үзэл баримтлалын онолын голлох төлөөлөгчид бол ГСДН-ын үүсгэн байгуулагчид билээ.
Герман дахь ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн тэгш боломжийг бүрдүүлэх зэрэг эрхэм зорилго чиглэлээсээ өнөөг хүртэл ухарч, няцалгүй, ард иргэдийнхээ хүсэл зориг, эрх ашгийг тэргүүнд тавьсаар ирсэн нь ГСДН-ыг Германы парламентад олонхын суудалтай улс төрийн чадварлаг бодлогын түвшний институт болж төлөвших үндэс суурь нь болжээ.
Тус улсын Холбооны Засгийн газар нь олон намын төлөөллөөс бүрддэг учир гэрлэн дохионы эвсэл хэмээн нэрийдэх нь бий.
2023 оны 3 сарын 29-ний өдөр Холбооны Засгийн газраас улс орны ирээдүйд нөлөөлөх түүхэн чухал шийдвэрийг эвслийн бүрэлдэхүүнд байсан улс төрийн хүчнүүд зөвшилцөлд хүрч гаргасан талаар ГСДН-ын дарга Ларс Клингбейл мэдэгдэл хийлээ.
Тэрээр "Одоо бид нэг алхам урагшилж, бүтцийн томоохон өөрчлөлтийг хийж, төрийн шийдвэр гаргалтыг илүү хурдасгаж, дэд бүтцийн томоохон төслүүдийг урагшлуулах хамтын шийдэлд хүрсэн нь Герман хүчирхэг улс хэвээр үлдэхийг хүсэж буйн тод илрэл юм" гэжээ.
Энэхүү шийдвэрийн хүрээнд “Хөгжил, шинэчлэлийн хурдасгуур” гэх багц хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ингэснээр ГСДН, Христийн Ардчилсан Холбоо, Германы ногоон нам зэрэг Холбооны Засгийн газрын эвслийг бүрдүүлж буй улс төрийн хүчнүүд өөрсдийн үзэл баримтлалд тулгуурласан мөрийн хөтөлбөрөө харилцан уялдаатай байдлаар хэрэгжүүлэх боломж үүсэж, тэдний улс төрийн тавцанд дах сэргэлт болж байна.
“Хөгжил шинэчлэлийн хурдасгуур” багц хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Германы эдийн засгийн өсөлт нэмэгдэж, шинээр ажлын байр бий болоход томоохон түлхэц үзүүлнэ. Мөн 2045 он гэхэд нүүрсхүчлийн хийг бууруулах зорилгодоо хүрэхэд чухал нөлөөтэй юм.
Засгийн газрын энэхүү шийдвэрийн талаар Канцлер Олаф Шольц “Гэрлэн дохионы зарчмаар Холбооны Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй олон намын төлөөлөл оновчтой шийдвэр гаргаж чадлаа. Мөн удаан хугацаанд энэхүү багцын талаар хэлэлцсэний эцэст "ирээдүйд хэрэгтэй, ард иргэдийнхээ эрх ашигт нийцтэй үнэ цэнтэй байхаар шийдэлд хүрлээ. Аливаа шинэчлэл нь удаан хугацаанд байгаагүй дэвшилтэт боломжуудыг авчирдаг. Ингэснээр бид дижитал эрин үеийг бий болгож, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүний оролцоотой хүчин зүйлсийг зогсоож чадна." гэжээ.
Хөгжил, шинэчлэлийн хурдасгуур багцын хүрээнд:
Энэхүү байгаль орчинд ээлтэй хэр нь аж үйлдвэржилтийг дэмжсэн бодлого нь 2045 он гэхэд Герман Улсыг дэвшилтэт замналаар хөгжих эхлэл болно. Мөн гаднын улс орнуудаас эрчим хүчний хараат байдлаас салгах, алс хэтдээ дэлхий дахинд нүүрлэж болзошгүй уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход өндөр оролцоотой улс орон болгох чухал алхам гэж Германы Хумбольтын Их сургуулийн Бодлогын Судлал Хүрээлэнгээс дүгнэжээ.
ЭХ СУРВАЛЖ: https://www.spd.de/aktuelles/detail/news/modernisierungsturbo-fuer-deutschland/29/03/2023
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд
|
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.