70001921
info@nam.mn
Мэдээ

Бахмут дахь ОХУ-ын зэвсэгт хүчний нөөц шавхагдаж байгаа тул Украины тал удахгүй сөрөг довтолгоо хийж магадгүй байна

Админ
2023/03/27

Украины хуурай замын цэргийн командлагч Александр Сирский өөрийн Telegram сувгаар “ОХУ-ын зэвсэгт хүчин их хэмжээний хохирол амсаж, нөөц нь шавхагдаж байна” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Вагнерын Группийн хөлсний цэргийн ангиуд Украины Бахмут хотыг бөмбөгдөж, хяналтдаа авахаар ойртож байсан ч тэдний төлөвлөгөө амжилтгүй болж, ихээхэн хэмжээний хохирол амссан гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.

Үүнээс үүдэж ОХУ байнгын армийнхаа анги, нэгтгэлүүдийн цэргийн тоо, зэвсэг техник зэргийг нэмэгдүүлэх шаардлага бий болжээ.

Харин АНУ-д төвтэй Дайны Судлалын Хүрээлэн (ISW) ОХУ-ын зэвсэгт хүчний шилжилт хөдөлгөөн удааширч байгаа талаар хиймэл дагуулын нарийвчилсан зураглалыг тайлан мэдээндээ тусгажээ.

Мөн Их Британийн Батлан хамгаалах яам “ОХУ-ын довтолгооны эрчим саарч байгаа нь Украины талд сөрөг довтолгоо хийх бодит боломж” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/03/23/europe/bakhmut-ukraine-counter-offensive-intl

 

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.