Өмнөд Америк тивийн нэгэн төлөөлөл болсон Хондурас Улс Тайваньтай олон арван жил үргэлжилсэн дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоохыг дэмжсэн байна.
Үүнтэй холбогдуулан Тайваны эрх баригчдын зүгээс “БНХАУ-ыг манай улстай дипломат харилцаатай улсуудтай “албадлага, тулган шаардлагын” арга замаар холбоо тогтоож байна хэмээн буруутгажээ.
Тодруулбал, Хондурасын Гадаад хэргийн яам 2023 оны 3 сарны 25-ны өдөр "Хондурасын Засгийн газар дэлхий дээр цор ганц БНХАУ оршин тогтнож байгааг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ "Тайвань бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг" гэв.
Энэ үеэр Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву Тайбэй “Хондурас дахь Элчин сайдын яамаа хааж, элчин сайдаа эргүүлэн татна” гэж мэдэгдэв.
Харин Хондурас Улс 2016 оны 5-р сард Тайваны Ерөнхийлөгч Цай Ин Вэн албан үүргээ хүлээж авснаас хойш БНХАУ-ын талд орсон 9 дэх дипломат холбоотон нь юм.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/3/26/honduras-cuts-diplomatic-ties-with-taiwan
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.